Танилц: М.Лхагвагэрэл, Т.Тулга тэргүүтэй бөхчүүд "Парис-2024" олимпод зодоглоно

Монголчууд 1964 оноос хойшхи зуны олимпын бүх наадамд оролцсон. Энэ түүхт 60 жилийн хугацаанд нийт хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл буюу нийт 30 медалийг эх орондоо авчирчээ. Үүнээс жүдочид 11, чөлөөтийнхөн 10, буудлагаар хоёр, боксоор долоон медаль хүртсэн байна. Ингээд харвал монголчууд олимпод дээрх дөрвөн төрлөөр голлох амжилтыг тогтмол үзүүлж буй гэж харж болно.
Тэгвэл 2028 оноос эхэлж боксыг олимпын төрлөөс хасна гэгдэж буй. Хэрэв энэ шийдвэр эцэслэгдэн батлагдвал энэ зуны Парисын олимпоос өөр боломж босксынхонд үлдээгүй гэсэн үг. Тиймээс энэ зуны олимп манай тамирчдад чухал.
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.
"Парис-2024" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн дараах бөхчүүд зодоглоно. Тодруулбал,
Эмэгтэй
- 50 кг: Д.Отгонжаргал
- 53 кг: Б.Хулан
- 62 кг: П.Орхон
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 76 кг: Э.Даваанасан
Эрэгтэй
- 65 кг: Т.Тулга
- 86 кг: Б.Бат-Эрдэнэ
- 125 кг: М.Лхагвагэрэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.