Нийгэм мэдээ

Гантай аймгуудад үүлэнд нөлөөлөх арга хэмжээ авч эхэллээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаа ч Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгууд гантай байна.

Тиймээс цаг уурын экспедицүүд хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой "Мөрөн бороо" экспедиц үүлэнд хур тунадас нэмэгдүүлэхээр гурван пуужин тавьжээ.

Ингэснээр үүлний дуслын тоо, хэмжээ нэмэгдэж ойрын 50 км-ийн зайд байрлах Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумдын нутгаар бороо нэмэгдэх боломжтой гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болио наадах аа
Болио наадах аа
2024-06-19 12:24

Байг�##�ь жамаараа л байг. Орбол орог, байв�##� байг. Байг�##�ийг захирна гэж тэнэгтээд хэрэггүй. Төсвийн мөнгө идэх арга, өөр юу ч биш.

Холбоотой мэдээ

Back to top button