Нийгэм мэдээ

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар “Z” үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар "Z Gen" үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэрийг томиллоо.

Чинбатын Төгсдэлгэр нь "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг болон Ёокохамагийн Үндэсний их сургуулийг төгсжээ. Мөн тэрбээр хотын төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тухайлбал, 2023 оны зургаадугаар сард Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

"Тэрбээр, "Төрөлх хотоо өөрчилж алдааг нь засъя” гээд сурсан мэдсэнээ зориулахаар эх орондоо ирээд байна. Удирдах албан тушаалд залуу хүмүүс ирж байж өөрчлөлт гарна гэдэгт иргэн хүний хувьд итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатай, няцашгүй, хотыг хүндээ ээлтэй, хүндээ хүртээмжтэй, иргэн хүндээ зориулсан байх ёстой. Хийж байгаа бүтээн байгуулалт нь байгальд ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй зэрэг эдгээр зүйлийг нийтийн тээвэр дээр суурилж хөгжүүлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ган
ган
2024-08-08 18:21

З�##�уу шинэ сэргэг мэдлэг мэргэжилтэй хүмүүсийг энэ ЗГ зоригтой дэмжиж байгаа нь сайша�##�тай. Гэхдээ Япон хүмүүсийн амьдарч буй орчин, амьдр�##�ын хэв маяг, сэтгэхүй, дад�##� заншил Монголчуудынхаас эрс өөр гэдгийг анхаарч суд�##�гааг маш чамбай хийж бодит байдлыг зөв үнэлж төлөвлөлтөө хийгээрэй. Бид чинь бас бас хэцүүхэн араншинтай хүмүүс шүү.

Цогягү
Цогягү
2024-08-09 05:30

Наадахад чинь зарах газар үлдээ болов уу

Back to top button