Нийгэм мэдээ
Говь-Алтай ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагч, сургууль, сумдыг ₮400 саяар урамшуулна

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бусаар хуралджээ. Эндээс урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг онцлон мэдээлэхэд,
- 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан таван сурагчид тус бүр 5 сая төгрөг,
- 750-аас дээш оноо авсан 4 сурагчид 3.5 сая,
- 700-749 оноо авсан 19 сурагчид тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг
- Эдгээр сурагчийг бэлтгэсэн 25 багшид 57 сая төгрөгийн урамшуулал
- ЭЕШ-ын дүнгээр аймагтаа тэргүүлсэн 12 сургуулийн хамт олон болон захирал, сургалтын менежерийн урамшуулалд 118 сая төгрөг
- 8 сумын Засаг даргад 31 сая, нийт 400 сая төгрөгийн урамшуулал олгох
Урамшуулал, тэтгэлэг олгох асуудлыг аймгийн Боловсролын газраас ирүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ИТХ-д оруулж хэлэлцүүлэхээр дэмжсэн байна.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татварын мөнгөөр тоглочих юм даа. Сурагч, бэлтгэсэнбагш нараас бусал нь болил доо. Татварын мөнгийг хувааж идэх арга нь улам нэмэгдэх юм даа иргэдээ.