Нийгмийн

Ураны үнэ өсөлттэй байхад Хөрөнгө оруулалтын гэрээг 27 жилээр гэдэг дэндүү урт хугацаа гэв

Өчигдөр УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцлээ. Хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа асуудалд УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Цөмийн энергийн тухай одоогийн хууль нь энэ чиглэлд гэрээ хэлэлцээр хийх, олборлох, ашиглах тэр боломж нь хаалттай, Монгол Улсад ашиггүй юм байна гэдэг үүднээс уг хуулийн 7 орчим заалтад өөрчлөлт оруулах гэж байна гэж ойлголоо. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай горимоор оруулж ирсэн. Хэдийгээр яаралтай горимоор хэлэлцэж байгаа гэсэн энэ хууль дээр анхаарах хэрэгтэй. Энэ долоогоос гадна өөр орхигдсон зүйл байна уу. Миний харснаар ус, байгаль орчны үнэлгээ шинжилгээтэй холбоотой асуудал байх шиг. Дээрээс нь 10-20 жил гэдэг дээр хугацааг нь сунгаж өгч байна гэдэг чинь явцын хяналтыг сайжруулах асуудал төсөл дээр харагдахгүй байна. Дахиад хоёр гурван хууль дээр өөрчлөлт оруулах шаардлага байна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 1997 онд анх төлөөлөгчийн газар нээгээд эхэлсэн юм билээ. 2013 онд Н.Алтанхуяг сайдын уг нь нилээн ахисан. Хоёр ерөнхийлөгчийн айлчлал, Монгол Францад болох үеэр энэ ажил хурдассан. Би энэ ажлын хэсгийг ахалж байгаа 15,16 дахь сайд болж байх шиг байна. Сая ажлын хэсэг Цөмийн энергийн тухай хуулийг дагалдуулаад Ашигт малтмалын тухай хуулийг хөндөх санал гарсан. Миний хувьд гуя дагуулж хүзүү гэж байж болохгүй. Цөмийн энергийн тухай хуулиараа л зохицуулах хэрэгтэй. Дахиад хэлэлцүүлэг хийж ажшиг сонирхол нь хөндөгдөж байгаа тэр бүлгүүдийн сонирхлыг хэлэлцэж байж оруулж ирэх хэрэгтэй. Хэрвээ энэ хууль Татварын хууль, Компанийн хуультай хамт орж ирээд батлагдвал нөгөө хэлэлцээрийн протолколд дурдагдсан асуудлыг амилуулах юм байна гэж ойлгосон.

Б.Батбаатар гишүүний хэлснээр 20 хүртэлх жил, АМНАТ-аар орлуулах асуудлыг УИХ шийдэх учраас тэр хугацааг хэдээр тогтоох нь мэдээж УИХ-ын бүрэн эрх. Дээд тааз нь хэд байх вэ гэдгийг хуулинд нь нээгээд өгчихвөл хэлэлцээ яаж явахаас шалтгаална. Кэйс болгон өөр учраас тус бүр дээр нь ярих хэрэгтэй байна.

АМНАТ-ыг 5 хүртэлх гэж хатуу дарсан чинь хэний лобби байсан юм бэ гээд хүмүүс эргэлзэж байна. Хуулиндаа баригдчихаад байдаг. Нөгөө тал гэхэд хэлэлцээр, протокол дээрээ өсөн нэмэгдэх АМНАТ өгье өө, суурь нь 5 хувь, тусгай нь 5 хувь нэмэх нь өсөн нэмэгдэх гээд байхад хууль нь болдоггүй.

Монгол талд ашигтай байх гэхээр хуульд нь ашиггүй байхаар заагаад байдаг. Тэгэхээр хуулиа хийчихээд нөгөө талтай, бид ийм хуультай гээд ярих нь зөв байх. Яаралтай горимоор гэдгийн шалтгаан бол цаг ер нь алдаж болохгүй. 27 жил гэдэг дэндүү урт хугацаа, жил болгон ураны үнэ өсөж байна. Ирэх жил дэлхийд 120 мянган тонн уран хэрэгтэйгээс 80 мянгыг нь үйлдвэрлэж чадах юм байна. Тэгэхээр дахиад л үнэ нь өснө.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 05:39

Уранаа зогсоо. Байг�##�тайгаа үлдэе

Холбоотой мэдээ

Back to top button