Нийгэм мэдээ

АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 997 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Улмаар 413 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 584 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Нийслэлийн Боловсролын газар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-д хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан танхим болон цахимын сургалт зохион байгуулж, 435 албан тушаалтныг хамрууллаа хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2025 16:11

ямар их ха�##�гаа сэлгээ хийгдэж байгаан бэ арайчдээ

Холбоотой мэдээ

Back to top button