УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Шүүхийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна" гэж дүгнэлээ

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан өнөөдөр /2025.02.14/ боллоо.

Тус  хуралдаанаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.

Цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … хууль дээдлэх … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нас …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.

Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь заалтыг өнөөдрөөс түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. УИХ хаврын чуулганаар Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button