БОЛОВСРОЛНИЙГЭМ

38 сурагч дэлхийн аварга болж, 36 хүүхэд алтан цом өргөжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн юм. 81 орны гишүүнчлэлтэй олон улсын боловсролын байгууллагаас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын 38 сурагч дэлхийн аварга, 36 сурагч алтан цом, 6 хүүхэд мөнгөн цом, 3 хүүхэд хүрэл цомын эзэн болж монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийд таниулсан билээ.

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчид БСШУСЯ-ны удирдлагуудад нэг секундэд 2 бодлого гарах 100 мөртэй бодлогыг цээж бодолтын аргаар бодож сонирхуулсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бахархам амжилт гаргасан сурагчдад баяр хүргэж, ирэх онд амжилтаа улам ахиулж, сайн суралцахыг хүсэн ерөөлөө. Тэрээр, “Ирэх онд зохиогдох хамгийн чухал тэмцээнд нь сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлэх болно” гээд бусад удирдлагуудын хамт бяцхан оюунлаг сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button