НИЙГЭМ

У.Хүрэлсүх 26 жилийн өмнө хонож байсан япон айлаа олж, Монголд урьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 26 жилийн өмнө буюу 1994 оны зун Япон улсын Аомори мужид ирж байсан бөгөөд, тухайн үед нэгэн япон эмэгтэй түүнийг гэртээ хонуулж байжээ. Ирээдүйд Монголдоо заавал урина гэж амлаж байсан амлалтаа биелүүлэхээр У.Хүрэлсүх тус айлыг Японы Элчин сайдын яамны ажилтны тусламжтай олсон байна. Өдгөө 62 настай Митоши Такамура тэр хоёр өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд эргэн уулзалдсан байна.

Үүний өмнө У.Хүрэлсүх түүнтэй уулзахаар хэд хэдэн удаа оролдож байсан гэнэ. Харин Митоши Такамурагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд түүнийг хайж буйг мэдээд ихэд сэтгэл хөдлөн, баярласан тухайгаа хуваалцжээ.

Тухайн үед Ерөнхий сайд 26 настай байхдаа Ази-Номхон далайн орнуудын залуучуудын харилцааг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон улсад зочилж байсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-14 10:10

Сонгууль дөхөхөөр иймэрхүү пиар их явна өөр

zochin
zochin
2020-01-14 14:34

Sain baina. Mongol hun hun saitai gedeg ni jijig zuil deer ch haa saigui haragdaj baigaasai.
Mongol uls#aa urij saihan bayarluularai. Iim yu

зочин
зочин
2020-01-14 17:10
Reply to  zochin

Монгол хүн ч юу байх вэ. Ер нь хүн тусыг тусаар хариулах сайхан л даа. Түүнээс биш энэ дэлхийд ганцхан монгол хүн л тийм гэвэл худлаа.

Отгоо
Отгоо
2020-01-14 21:13

Өөртэйгээ адилхан хүүг нэг аймгаас урилаа л гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button