УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ЭОТ" ХХК-ийн захирал Э.Ганхүүг суллаж, хилийн хориг тавьжээ

"Оюутолгой"-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Тухайн үед "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг.

Түүний баривчилгааны 48 цагийн хугацаа /2025.12.11/ дуусаж сулласан байна. Тодруулбал, прокуророос Э.Ганхүүг хойшлуулшгүйгээр баривчилсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд санал хүргүүлж, улмаар тус шүүхээс Э.Ганхүүд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Ташрамд, "Оюу толгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баривчилсан байж болзошгүй гэдэг мэдээлэл хөврөөд буй. Э.Ганхүүгийн хувьд "Оюутолгой"-н асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан. Гэсэн ч ирж чадаагүй билээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонсголоос л зувчуулсан бна ш дээ, хулгарууд !

Зочин
Зочин

Түр гарсан дээрээ айсандаа хил гараад зугтааж тэнэгтэлгүйхэн шиг даруйхан гай болчихоор баримт нотолгоонуудаа сайн нууж хааж, устгаад сууж бай гэдэг даалгавар аваад суллагдаж дэ...

Зочин
Зочин

Одоо шууд гадаад руу зугтах байхдаа

Зочин
Зочин

Ene yostoi hund gar yumaa tee tooj bga ch shinjgui shiidtsen avligach bn da

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочинолдо
Зочинолдо

энэ нэг сагнайсан хүүхнүүд аль очсон газраа шуналтаж шулам оргиж явах юмаа гаалийн сагнагарууд бн ХҮН ШУНАЛТАЙ БАЙДАГ.ТЭРНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТААР ТАСЛАН ЗОГСООЖ ШИЙТГЭХ ЁСТОЙ.монголд энэ алдагдсан учраас ингэж гаарсаар улс мөхөх ч аюулд ойрхон болсон.

Холбоотой мэдээ

Back to top button