Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо Х.Нямбаатарыг “дуудав”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо хуралдаж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогчдоос УИХ-ын гишүүд асуулт асууж мэдээлэл сонссон. Харин энэ үед Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танхимд эзгүй байж таарав.
Энэ үеэр шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал чуулганы танхимд “Чи хааччихаад ирж байгаа юм. Нийслэлийнхэн асуултад хариул. Х.Нямбаатарыг дууд” хэмээн зандарсан юм.
Өчигдөрхөн чуулганы танхимд гишүүд Х.Нямбаатарт үг хэл хэмээн Н.Учралыг тулгамдуулахад асуудлыг займчуулан “Ажлаа аваагүй байна” гэж байв. Мөн “Хүнийг унахад нь татаж босгохоос бусдаар дээрээс харж болохгүй” гэж хэлж байсан түүний ааш хувирчээ.
Харин өнөөдөр тэр тамгаа авсан, албан ёсоор Ерөнхий сайдын хувиар Х.Нямбаатар руу чиглэсэн үг чулуудаж харуулав.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uhsen nohoin otsgor doo
Udahgui 27-nii bolon 28 onii songuulid ardchilsan namd 5-0 buuj uguud uls turuus yavj Aaviinhaa surguuliig uvluj av
Ter ni ireeduitei
зөв шүү
Паа. Алах нээ
За энэ Хадхүү хөгшин Америкийн эхнэрийн хүслээр ажиллаад эхлэв үү. Мордохын хазгай болов доо. Зандангийн гашуун туршлага байгаа шүү.
Нянгийн ЗГ Монголын ЗГ - с илүү мөнгөтэй, тэрийгээ дураараа зардаг юм бишүү.