Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: ҮБХ-ны хурлаа хийж, АН системийн хувьд шинэчлэгдсэний дараа бүлгийн даргаа өгнө

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө. Тэрбээр,

МАН-ын шинэ Засгийн газарт хамтрахгүй. Хамтраач гэдэг цаас ирээгүй учраас энэ талаар огт авч хэлэлцэх шаардлага байхгүй. Хэрвээ ийм санал ирсэн бол эхлээд АН-ын ҮБХ хэлэлцэх ёстой байдаг. Түүнээс биш би ч юм уу намын гишүүн энэ талаар хувь байр суурь илэрхийлж ярихгүй. Ардчилсан нам зарчим дээрээ зогсох ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бүлгийн даргаа огцруулъя гэдэг асуудал дээр Ө.Шижир гишүүн "Бүлгийн даргыг жил жилээр ээлжилж хийвэл яадаг юм бэ" гэдэг асуудлыг ярьж байсныгаа л хэвлэлд ярьсан байх. Тэрнээс нам дотор тийм асуудал байхгүй. Хэрвээ нам дотроос эрх баригч намтай тохирч, хэлэлцсэн асуудал гарсан бол намын дүрэмдээ хариуцлагын асуудлыг чанга заалтаар тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр тэр дүрмээ сахиулаад л явна. Шинээр бүрдсэн ҮБХ хурлаа хийж ЕНБД-аа батламжилсны дараа АН системийн хувьд бүтнээр ажиллах боломжтой болно. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгнө " гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button