Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Timeline: "Туулын хурдны зам"-ыг түр зогсоох хүртэлх 12 жилийн өрнөл

"Ганцхан тохиолдолд Туулын хурдны замыг зогсоож болно. Нэг бол шүүхийн шийдвэрээр, эсвэл намайг алчхаад зогсоо. Өөр сонголт байхгүй" гэж дөнгөж арав хоногийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар дүүргийнхээ намын хорооны гишүүдтэйгээ лоозон барьж жагсах үеэрээ хэлж байв. Гэтэл томилогдоод долоо ч хоноогүй БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тус төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил анхны төсвөөсөө яагаад 2.3 их наяд төгрөг болтол тэлэв, ямар компани тендер авсан, ажил нь хэдэн хувьтай байгаа, хэчнээн төгрөгийг гүйцэтгэгч компанид өгсөн, "тэмцэгчид" яагаад эсэргүүцэв, Х.Нямбаатар яагаад гудамжинд гарч орилов, сүүлд Ц.Сандаг-Очир яагаад түр зогсоох шийдвэр гаргах болсон гэх зэрэг өрнөлийг цаг хугацааны дарааллаар нь нэгтгэн хүргэе.


12 жилийн өрнөлийг харуулах Timeline (баруун тийш гүйлгэж үзэх боломжтой)

Төсөв тэлсэн шалтгаан:

"Туулын хурдны зам" Х.Нямбаатарын Хотын дарга байх энэ хугацаанд ажил нь эрчимжиж байгаа боловч 12 жилийн өмнө буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхтэй. НИТХ-ын 2024 оны тогтоолоор дөрвөн эгнээ бүхий 32 километр авто замын зураг, төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан. Харин төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замыг зургаан эгнээ болгох, төвийн хэсгээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх шийдвэр гаргаж, нийт өртгийг нэг их наяд 965 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гэтэл Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Нэгт. Урт нь 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлагатай гэж 400 тэрбумаар санхүүжилтээ тэлж одоогийн дүн буюу ₮2.3 их наяд болсон байдаг.

Үүнийг Улаанбаатар хотын болон замын сангийн төсвөөр 3-4 жилд хуваан төлнө. Энэ онд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр хонгил барихад зарцуулна.


Тендер шалгарал ба Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК:

Туулын хурдны замын тендер нийт гурван удаа зарлагдсан. Анх |2025.01.27|-нд 1.9 их наяд төгрөгийн өртөгтэйгөөр зарлагдахад компани оролцоогүй, дахин |2025.03 сар|-д зарлахад Хятадын гурван компани шалгарч байв. Удалгүй тухайн үнийн саналыг цуцалж, нийт өртгийг 400 тэрбумаар тэлж ₮2.3 их наяд болгон дахин тендер зарласан байдаг. Улмаар 4 Хятад компани үнийн санал ирүүлж, China Hyway group limited гэх төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй компани шалгарч байв. Нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.

Эргэн сануулахад, тухайн компани нь Монголд бүтээн байгуулалт хийж байгаагүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдээд ерөөс 21 хонож байхдаа ганц тендерт хүч сорьж 2.3 их наядын өртөгтэй "Туулын хурдны зам"-ийн ажлыг гүйцэтгэхээр болж байсан билээ.


Туулын хурдны замд одоогоор 500 сая төгрөгийг бид гаргачихсан. Энэ мөнгөөр өнгөрсөн хугацаанд юу хийв:

2025.07 сар: Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт эхэлсэн,

2025.08 сар: Замын барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэж, ажлаа эхлүүлсэн,

2025.10 сард: Инженер, геологийн өрөмдлөгийн ажлыг эхэлсэн,

2025.11.13 Туулын хурдны зам төслийн хүрээнд далангийн хөрс хуулалт, түр замын ажлууд эхэлжээ. Талбайд 130 орчим хүн, 30 гаруй машин механизмтай ажиллаж, урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70 мянган ам метр талбайгаас 30 мянган ам метрийг тодорхойлж, 20 мянган ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн дуусгасан.

2026.03.12: Зам барих явцад байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан.

Өнгөрсөн оны долоон сараас хойш хийгдсэн ажлууд нь энэ. Үргэлжлүүлэн "тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна. Туулын хурдны замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Туулын хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа" гэх мэдээллийг албаныхан өгч байсан билээ.


Туул гол уу, Туулын хурдны зам уу: Тэмцэгчид юуны төлөө гарч ирж, Х.Нямбаатар яагаад "галзуурав"

|2026.03.20|-ноос Save Tuul хөдөлгөөн эрчимжсэн. Талбай дээр жагсаал хийж, тодорхой байр сууриудыг илэрхийлж, Х.Нямбаатараас энэ төслөө буцаа, хяналт шалтгалт оруулахыг шаардсан юм. Хариуд нь Хотын дарга |2026.03.31| дүүргийн намын хорооны дарга нартайгаа уриа лоозон барьж, гудамжинд микрофон, дуу өсгөгчтэйгөөр Туул гол дагуу алхав.

Ингэхдээ тэр зүгээр ч алхсангүй. “Хатан Туулаа хамгаалъя” уриатай жагсаж буй иргэдтэй мөргөлдөөн үүсгэх шахам зүйл болгов. Жагсагчдыг “Олигархын төлөөллүүд улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Барьсан юмыг нь булааж ав. Энэ хүнийг жагсаалаас явуул” гэх мэтээр чичилсэн. Дээрээс нь айл айлын гадаа очиж, нэр хаягийг нь улс даяар зарлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэлийн гадаа очиж "Гараад ир" хэмээн хашхичив. Энэ нь хүний хувийн нууцыг задалсан төдийгүй, Туул голоо хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлснийх төлөө нэг төрлийн дарамт үзүүлсэн үйлдэл болсныг иргэд шүүмжилж байна. Яах вэ, өөрийнхөө урагшлуулж байгаа төслийг хамгаалах нь нэг талаараа түүний зөв ч арга нь буруудчихсан.

Тэмцэгчдийн бухимдаж буй шалтгаан:

  • Энэ төслийн бичиг баримт гүйцэт гараагүй, усны газар дүн шинжилгээгээ өгөөгүй байна. Гэтэл өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд УИХ-ын гишүүд 36 секундийн дотор ярилцаад шийдвэр гаргасан байна. Ийм богино хугацаанд хэлэлцэж баталдаг мега төсөл гэж бодит амьдралд байхгүй.
  • Туулын хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл буурахгүй. Эхний гурван жилд түгжрэл буурсан мэт санагдах боловч 4-5 жилийн дараа хурдны зам өөрөө түгжрэлийг нэмэх шалтгаан болдог. 
  • Туул гол дээгүүр хурдны зам барихыг дэмжихгүй байна. Учир нь Туул гол бол Монголын түүх болон хүмүүсийн сэтгэлд хоногшсон, шүтээн болсон газар. Монголчууд байгалийг амьдчилж хайрлаж, хамгаалдаг. Яг түүн шиг бусад улс орнууд ч мөн адил байгаль өөрөө эрхтэй гэж хүлээн зөвшөөрч эхэлж байна.
  • Нэг км замын өртөг 70 тэрбум төгрөг болж байгаа нь хэт өндөр гэж шүүмжилсэн. Энэ хэмжээний санхүүжилт нь улсын төсөвт дарамт үүсгэж, цаашид нэмэгдэх эрсдэлтэйг онцлов.

Мөн Байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийсэн ч үнэлгээний тайланд мэргэжлийн усны болон ой судлаачид оролцоогүй гэдгээ мэдэгдэв. Энэ нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан юм.

НЗДТГ болон албаныхны зүгээс мэдээлсэн байр суурь:

Усны инженер Ш.Баранчулуун: Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туулын голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй.

Хотын дарга Х.Нямбаатар: Туулын хурдны зам дээр өр тавьж барих гэж байна гэж сошиалд яриад байсан. Энэ зардал нь нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжийг төсөвт төвлөрүүлснийгээ төсвөөр хуваарилаад хийгдэж байгаа ажил. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өсчихлөө гэж байна. 2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая ам.доллар буюу нэг эгнээ дөрвөн гүүрэн байгууламжтай байсан бол өнөөдөр 6 эгнээ болж 9.9 км урттай болсноор 680 сая ам.доллар болсон.


Туул гол ба Туулын хурдны замын асуудал ийн хурцдаж, Засгийн газрын хүрээнд яригдсан. Г.Занданшатарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, төслийг зогсооно гэж мэдээлэгдсэн ч эл асуудлыг хэлэлцээгүй. Улмаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилогдох үед Х.Нямбаатарт хариуцлага тооцох, Туулын хурдны замын санхүүжилт болон хяналт шалгалт, үнэлгээг нягталж үзэхийг зарим гишүүд шаардсан. Тухайн үедээ Н.Учрал "Эхлээд би өөрөө томилогдъё, асуудлыг судална" гэж хариулж байв. Гэтэл түүний Засгийн газрын гишүүд бүрдээд долоо ч хоноогүй байхад БОУАӨ-ийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир төслийг түр зогсоолоо.

Зогсоосон шалтгаан нь,

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдэхдээ,

Үүнд:

  • Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
  • Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.

Улмаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Х.Нямбаатар оролцсон. Хуралдаанаас гарч ирмэгц түүнээс цаг үеийн тодруулга мэдээлэл авахыг хүссэн боловч татгалзсан билээ. Ташрамд, өчигдрийн хуралдаанд Ц.Сандаг-Очир суугаагүй, Ерөнхийлөгчтэй орон нутгийн томилолтод яваа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

Хугацаа алдах тусам өртөг өснө,одоо эсэргүүцэж зогсооно,дараа жил удаан хийж,мөнгө идэж байна гэж орилолдож жагсана лалрын ч пяздаа нардаа

Зочин
Зочин

Одоо цаашид хугацаа өнгөрөх тутам улам л өртөг нь өснө. 12 жил дуншсан ажлыг арай гэж нэг нь зоригтой бариад авангуут ингээд боорлоод урж тасдаад гацаадаг хогийн улс даа. Хажуу дахь казакстан 1200км хурдны зам барьж байна, монгол тэгэхэд 32хон зм зам тавих гэж дээр дооргүй бөөн хэрүүл. Тамын тогооныхон. Хурдны зам барьж байсан туршлагатай компаниар л бариулах нь зөвшдээ, наад хятад компани чинь 1400км хурдны зам барисан туршлагатай юм билээ. Монголд хурдны зам гэж огт байхгүй байхад Монголд туршлагагүй компани гэж юугаа солиороод байдаг юм бэ

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Асуудал туул гол , гүүрэндээ огт биш гэдэг нь саяхан бүр тод боллоо .Ирэх сонгуульд Хүрэлсүх дахин нэр дэвших эсэх нь асуудал болно Ямарч тохиолдолд Х.Нямбаатарыг өөрчилж 38-ын бүлгээс хүн тавих зайлшгүй шаардлага байнаа .Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах сонгууль зохион байгуулахад хот , дүүргийн намын хороо асар чухал үүрэгтэй оролцдог билээ . Иймд Нямбаатарыг зайлуулахгүй бол бүх асуудал Хүрэлсүхийн санаснаар болохгүй хамгийн ойлгомжтой зүйл . Тэгээд энэ хөдөлгөөн өрнүүлсэн боловч газар авч чадахгүй бутарч эхэллээ . хэн энэ хөдөлгөөнийг санхүүжүүлж удирдаж байгаа нь ч ил болчихлоо . Улс төр гэж зарим хүмүүсийг галзууруулдаг юм байна

Tumur
Tumur
Reply to  Зочин

УБ-н ХОЙГУУР БАРИХЫГ ХЭН ХОРИГЛОСОН ЮМ , заавал ТУУЛ ГОЛ-оор ХЯЛБАРЧИЛЖ хурдан түргэн халтуурдаж МӨНГӨ ЦАВЧИХ гэсэн л САНАА байнашдээ , энэ төсөл гээч юмыг БҮР ХОРИГЛО!!!

Зочин
Зочин
Reply to  Tumur

Хад чулууг буулгаж нураах илүү хямд байх уу? Мал.

Sk
Sk
Reply to  Tumur

Энэ чинь зөвхөн эхлэл, дараа нь хойгуур тавьж тойрог зам үүсгэнэ

Зочин
Зочин

2.3 их наяд гэдэг арай дэндүү тоо шүү

Иргэн
Иргэн

Үнэнийг хэлэхэд Туулын бургасыг хядаж баригдсан МАН -АН мафиуудын хаусны эзэдийн турхиралтаар л энэ төсөл зогссон гэвэл үнэнд нийцнэ!!! Муу эр дайнд хөөрнө гэгчээр ТҮЦ эхлэгчид Машины ченжүүд түрлэг нэмж, МАН -АН мафиуудын дэмжлэг гал өрдсөн юм болоо!! Ккк

Зочин
Зочин

Туул голоо хамгаалах нь зөв шүү

Зочин
Зочин

Huuli zurchsun bol zogsooh ni zuv l doo

Зочин
Зочин

Нямбаатарын эсрэг босч байгаа эсэргүүцэгч нар бол ойлгомжтой ард түмний хөрөнгийг завшсан Хатанбаатар,Н.Энхбаяр мэтийн юмнууд түцний эздүүд машины ченжүүд,Туулын эргийн хауснуудын эздүүд түүний троллууд гар хөл хөлсний сэтгүүлчид бн Отгон Эмүүжин Урантогтох Шинээ ийм муухай хүмүүс харлуулж эсэргүүцэж бн.Ард түмэн хурдны замыг дэмжиж бга шүү хурдан эхлүүлээрэй.Маш их зүйл хийж хотыг хот шиг болгох гэж хичээсэн хийсэнд баярлалаа

Tumur
Tumur
Reply to  Зочин

УБ-н ХОЙГУУР БАРИХЫГ ХЭН ХОРИГЛОСОН ЮМ , заавал ТУУЛ ГОЛ-оор ХЯЛБАРЧИЛЖ хурдан түргэн халтуурдаж МӨНГӨ ЦАВЧИХ гэсэн л САНАА байнашдээ , энэ төсөл гээч юмыг БҮР ХОРИГЛО!!!

Tumur
Tumur
Reply to  Зочин

УБ-н ХОЙГУУР БАРИХЫГ ХЭН ХОРИГЛОСОН ЮМ , заавал ТУУЛ ГОЛ-оор ХЯЛБАРЧИЛЖ хурдан түргэн халтуурдаж МӨНГӨ ЦАВЧИХ гэсэн л САНАА байнашдээ , энэ төсөл гээч юмыг БҮР ХОРИГЛО!!!

Tumur
Tumur
Reply to  Зочин

УБ-н ХОЙГУУР БАРИХЫГ ХЭН ХОРИГЛОСОН ЮМ , заавал ТУУЛ ГОЛ-оор ХЯЛБАРЧИЛЖ хурдан түргэн халтуурдаж МӨНГӨ ЦАВЧИХ гэсэн л САНАА байнашдээ , энэ төсөл гээч юмыг БҮР ХОРИГЛО!!!

Зочин
Зочин

Нямбаа минь наад замыг нь хая хая. Тэгээд түгжрэл гээд хуцалдаад жилд түгжрэлд 2 их наядыг үргүй зарцуулсан хэвээрээ сууцгааж байг

Зочин
Зочин

Туул голоо хамгаалагчид та нар Төв аймгийн Лүнгийн гүүрнээс доош Заамар. Бүрэгхангай сумдын нутаг дамжуулан бараг 200 км газар туулын бургасыг нь хядаж голидорыг нь өөрчилж таи болгож байхад Заамарын малчидтай хаамт тэмцэхгүй яасан юм тэднийн тэнэг оркоор дуудаад л сууж байсан бус уухэлэлдээ би тэд нартай хамт байсан гээд гараад л ирэл дээ та нар бол мөнгө хаана байна тэр талд л байгаа шүү дээНямбаатар мөнгө өгвөл та нар маргааш замаа тавъя гээд Сандагочирыг огцруулая гээд л орилно доо

Зочин
Зочин

Yg unen shuu iim ih mungiig yund zartsuulj bgaa n oilgomjgui

Зочин
Зочин

Tender ni bas neg l itgel turuulehgui bn da

Зочин
Зочин

Үнэ нь өсөөд л байдаг сонин төсөл байна

Зочин 7
Зочин 7

Нямбаатар та мөн л Оюунэрдэнэ шигээ худлаа ярьж байна. Инженер геологийн судалгааг аль цагийн хамгийн түрүүн хийсэн байх ёстой ажил. Чи худалч инь дэндлээ. Чи тэр газар чөлөөлөлт, хөрс хуулалтаа газар дээр нь үзүүл л дээ. Чи саяхан хэл ам гарч эхлэхээр хийгээ биз дээ. Нямбаатар та наад ажлаа бүрэн зогсоо. Монголын туршлдагатай компани цаг нь болохоор трассыг өөрчилж хийнэ биз. Та Урсацгүй болсон Сэлбэ гол, дунд голынхоо голдирол дагуух элс шаьвраа ццэвэрлээ, далангаа гүйцэт барь, Явган зам, бропюраа янзалж дуусга, шинээр таиад эвдэрсэн хэсгүүддээ засвараа хий, шинэ Төв намын сангийн өмнө талд байрлах барилгын каркасаа буулгаж зогсоол байгуул, , хотхоны хоорондуурх замаа янзал өргөсгө, шинээр төлбөргүй зогсоолууд барь, машин тэрэг, сэлбэгийн хулгайг зогсоо, гудамж талбайгаа цэвэрлэ, цэвэрлэгээний ажилчдадаа ажилласан байдлаар нь ялгавартай цалин олго, Урт цагааны цэцжэрлэгтэ хүрээлэн гээд байгаа тэгштлж овоолсон хийссэн шороогоо янзал, сандлуудаа чанартай сайн хий, та ард түмнийг бүү хуур, Тэгээд хурдхан шиг зайл.

Зочин
Зочин
Reply to  Зочин 7

Өөрөө зайл муу тролл минь

Зочинзочин
Зочинзочин

Хууль бус хөрөнгө завшсан хүмүүстл хор нхйруулж байгаа биз Нямбаатарын ард аод түмэн байгааг мартаж болохгүй шүү уйлав даа энэ эсэргүүцэгчид хэдхэн торны олигархууд

Зочин
Зочин

бариулаачээ балай ард түний дайснууд минь

Үнэнхүү
Үнэнхүү

Явж байгаа төслийн араа шүд рүү лоом шидэж гацааж байгаа нөхөд бол яасан ч эх орончид биш. Санхүүг нь сайтар шалгах хэрэгтэй. Бас зогсолтоос үүссэн алдагдалын асуудлыг шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Олон төсөл гацааж олз олсон хуурамч эх орончдоос ял асуух цаг нь болсон. Төсөл хэрэгжих явцын үед шалгалт шүүлгээ хийх бүрэн боломжтой.

Зочин
Зочин

shuud zogsoo oor uggui

Зочин
Зочин

Yg ymar sudalgaa hiisen n todorhoi bish bn

Зочин
Зочин

Zam heregtei ch gesen tuul gol bol ontsgoi gazar shuu

Зочин
Зочин

Туул голын асуудал бол зүгээр нэг зам биш ээ

Зочинзочин
Зочинзочин

Нямбаатарыг чадаад байгаа юмуу Ард иргэд Улс орныг чадаад байгаа юмуу заваан юмнууд бүгд огцорвол таарна

хүннү
хүннү

Энэ зам баригдах ёстой. Маш хэрэгтэй зам. Бид зундаа Баянзүрхын товчооноос хотын төв орход 3 цаг түгжирдэг. Энэ нь УБ-аас Дархан орох хугацаа ш дээ. Ирээдүйгээ харах ёстой. Туул гол дагасан хэдэн баячуудын ая тух хөндөгдсөн учираас энэ ажил зогсход хүрлээ. Түүнээс биш Туул голдоо байгаа юм биш. Эд хэзээч Туулыг хайрлаж байгаагүй, түүнрүүгээ шээж байсан хүмүүс. Үнэхээр хайрлаж байсан юм бол яахаараа энэ олон хотхон хороолол бариулсан юм? Харин ч өөрснөө тэнд нь бэртэгчин амьдралаар амьдарсаар байна. Энэ бүтээн байгуулалтыг тэд эсэргүүцэж байна.

Хотын иргэн
Хотын иргэн

Сайд Ч.Сандаг-Очир та шийдвэрээ хурдан гаргана уу?

Төртогтох
Төртогтох

Цагдаагаар хамгаалуулж байгаад,цагдаа хүрэл0цэхгүй бол цэргээр хамгаалуулж байгаад ажлаа явуул.Төрийн нүүр,сүр хүчийг хүнэнцэрүүдэд харуул!

Зочин
Зочин

Zogsooson n zuw bh huuli durem n ehleed buren boloh heregtei

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинолдо
Зочинолдо

МАН Энэ хүнээ ажлыг нь хийлгээрэй Хэрвээ солих юм бол ёстой юу ч хэлэх вэ саналаа өгөхгүй дээ

Зочин
Зочин

Энэ зам маш хэрэгтэй. Дэлхийн том хотууд бүгд л хурдны замтай. Сонгино хайрхан аас Баянзүрх орохын төлөө заавал хотын төвөөр бөглөрч явах хэрэггүй болно. Энэ зам Туулын дагуу барилга барьж байгаа газар авсан, тансаг хотхонд амьдардаг эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэл амтай нөхдүүдийн ашиг сонирхолыг хөндөж байгаа учираас зогсоож байна. Үүнийг нь ухвар мөчид оркууд дэмжээд байх шиг байна. Яандаа үхэр монголчууд. Энэ хот чинь сүйрч байна. Улс чинь сүйрч байна. Хүмүүс чинь сүйрч байна шүүдээ

Зочин
Зочин

baranchuluun yun ovoo ve tegevertee garaa ta amitnii gar hol bolj bhaar

Зочин
Зочин

Iim tom ajliig yaarah hereggui sain sudlah heregtei

Иргэн
Иргэн

ТҮЦ эрхлэгчидээ одоо та бүхэн ТҮЦ-ээ эргээд байранд нь тавьж болно шүү!!!

Tumur
Tumur

УБ-н ХОЙГУУР БАРИХЫГ ХЭН ХОРИГЛОСОН ЮМ , заавал ТУУЛ ГОЛ-оор ХЯЛБАРЧИЛЖ хурдан түргэн халтуурдаж МӨНГӨ ЦАВЧИХ гэсэн л САНАА байнашдээ , энэ төсөл гээч юмыг БҮР ХОРИГЛО!!!

Зочин
Зочин
Reply to  Tumur

Хойгуур барихад Туулаас хэд дахин их зардал гарахыг мэдэх үү мал аа. Бас тэгээд тойруу. Нилдээ гэр хороолол. Араар нь нилдээ уул хад. Гүнт, Чингэлтэй, Налайхын наахнуур уу? Тэгсэн ч год гаталж байгаа биз ккк.

Зоч
Зоч

Хатан тууллуу хүртэл дайрч байдаг аймшгииин шуналын бузрууд юмдааа тойруулаадч болов тэр зам хииж болондооо

Зочин
Зочин

Улаанбаатарын хоыгуур баривал болно харин төсөвийг нь маш сайн хянаж нягтлах хэрэгтэй тэгээд ч 4 эгнээ зам байхад хангалттай туул дагуу скай ресортын 2 эгнээ зам үргэлж шахуу л чөлөөтэй байдаг шүү

Зочин
Зочин

Хурдны замыг тавьж болноо хурдны зам ч гхшиг түгжрэлийг бууруулах зам туул голын эргээр тавьсанч болно хамгмйн гол нь нянбаатар янхныг яагаад эсэргүүцэв гхээр шууд ажил нь эхэлвүү үгүй юу шууд туулын бургасыг зэрлэгээр хядаж голруу өрөмдлөгө хийж бодис шахаж шууд экологийн террорист халдлага хотын иргэдийн нүдэн дэр хийж эхэлсэн дэр нь төсөв нь овоо өртөгтэй 1км нь 70 биш 140 тэрбум шууд төсөв хулгайлах хулгай 2.Сэлбэ дунд голыг янзалж бгаа гд сүйрүүлцэн ийм ллрын хулгайч нараар туул голоо сүйтгүүлж улсын мөнгө хулгай хийлгэхүү төслийг бүрмөсөн зогсоож нянбаа троллуудыг нь яаралтай шалгаж шоронд хий тендерийг ахиж нээлттэй зарлаж япон улсаар чанартай хийлгэ өөр яриа бхгүй

Зочин
Зочин

Нийслэлчүүдийн захиалга Туулын хурдны замаа ашиглалтанд оруулаарай. Нямбаатарт амжилт хүсэe. Эрүүлээр сэтгэдэг ард олон ард чинь дэмжиж ыайгаа шүү.

Зочин
Зочин

Хайран цаг хугацаа шүү дээ. Бид жилийн 4 улиралтай уралдаж ажиллах байтал тэр тооцоо судалгаагаа эртхэн гаргаж байхгүй юугаа хийж байсан юм бэ. Одоо тэгээд өчнөөн хонолоо хичнээн хоног боддог судалгаа вэ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, энэ сүр болж далжиганасан улс, эсэргүүцэгч нарт дараа нь хариуцлага тооцоорой. Тэр хувийн байшан, Ревер Гарденг ч тооцож байгаль орчны үнэлгээ шаардаж нөхөн төлүүлэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Энэ зам яаж бодсон ямар ч түгжрэлд нэмэргүй баахан мөнгө идсэн ачаалалгүй хоосон зам болно. Туул гол түгжрэл үүсгээд байгаа юм бишээ. Хотын голоор тавьсан төмөр замыг давах гэж гол нь түгжрээд байгаа юм. Төмөр замаа даваад түгжрээд байхад хотын хаа урдуур оршдог туул дээгүүр зам тавьж түгжрэл буурна гэж худлаа шаахаа болиорой даваабалай нямбалай нараа.

Зочин
Зочин

Тооцоо судалгаатай хийж бга бүтээн байгуулалт бх гэдэгт итгэж бга хамгийн их бүтээн байгуулалтыг Нямбаатар хийж бга дэмжнээ энэ өвөл илт утаа багассан хотын хөгжилд их хувь нэмэр оруулж бга хотын даргадаа баярлалаа бас цаашид их зүйл хийнэ гэдэгт итгэж бга

Монгол
Монгол

Байгаль орчны судалгаа, үнэлгээ, зөвшөөрөл энэ тэр нь бүгд гарсан юм билээ, сайд нь солигдохоос өмнөх шийдвэрээ гаргууд нь гаргаж шинээр юм нэхэж эхэлдэг нь хаанахын ёс юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button