АН хоёр нүүртэй эсэхээ Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр таниулна
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Хоёр өдрийн өмнө ТББХ-оор уг хуулийн төслийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хэсэг даналзаж, "Ерөнхийлөгч шиг авирласан".
Энэ үеэр ТББХ-нд суусан гишүүд цөм Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг шүүмжилсэн. "Ёс зүйг хуульчлах боломжгүй, Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй, Хоорондоо маргалдаж болно, тэмцэж, санал зөрж, өш хонзон авч болно, хэн нэгэн ах нь дүүгээ ороолгож болно. Гэхдээ монголын төрийг битгий ашигла. Парламентын ардчиллаа хайрла" зэрэг сайн аргументууд ч яригдсан.
Гэтэл начир дээрээ уг хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх санал хураалт болох үед Х.Баасанжаргал тэргүүтэй МАН-ын хэдэн гишүүд болон Ө.Шижир тэргүүтэй АН-ынхан гарч зугтаж, санал хураалтад оролцоогүй.
Уг нь парламентын дархлаанд халдаж болохуйц эл хуулийн төслийг АН хамгийн их эсэргүүцэж суумаар. Гэхдээ ТББХ-нд Ерөнхийлөгчөөс айсан уу, эсхүл өөр нөлөөлөл байсан уу тэд хөдөлсөнгүй.
ТББХ-нд нийт 32 гишүүн бий. Тухайлбал, МАН-ын 18, АН-ын 10, ХҮН-ын 2, ИЗНН-ын 1, Үндэсний эвсэлийн нэг гишүүн бий. Гэтэл санал хураалтад 19 гишүүн оролцож 66.7 хувь нь дэмжив. Дэмжсэн, дэмжээгүй гишүүдийн нэрс
Гэхдээ ТББХ-оор дэмжээгүй шалтгаан нь өнөөдрийн УИХ-ын чуулганд санал хураах томьёололтой холбоотой байж мэднэ. Учир нь байнгын хороогоор санал дэмжигдвэл УИХ-аар "дэмжсэнийг дэмжье" гэх саналын томьёоллоор санал хураавал 30-ын бүлэгт ээлтэй. Чуулганд ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцоогүй, байсан ч дэмжээгүй нэрсэд тоологдоно. Тэгэхээр 30-ын бүлэг, АН-ын 42 гишүүн эсрэг кноп дарах, эсхүл санал хураалтад оролцохгүй байхад л энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэхгүй гэсэн үг юм.
О.ОНОН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хуулийг унагаах эсэх нь эргэлзээтэй хэрвээ ерөнхийлөгч энэ хуулиа зүтгүүлээд батлаад авбал УИХ гишүүд хариуцлага сахилгаа өндөржүүлэх магадлал өндөр.Хурлаа тасалдаг ёс зүйгүй аашилдаг учиргүй их шантаажилж мөнгө төгрөг авдаг нь хумигдах байх.АН н нөхдүүд энэ хуулинд ажил хэрэгч хандаж маш сайн хэлэлцэх хэрэгтэй энэ хууль батлагдаад хариуцлага сахилга өндөржөх аваас төрийн ажил явна.Тэр жагсаалт гэдэг юмыг л болиулах хэрэгтэй энэ жагсаалт маань ямар ч цензургүй мөнгөө тушаасан л бол үсэрч орж ирээд дархан эрхтэй болоод их хурлын индэр дээрээс хуцаад суух нь ариун явдал мөн юм уу?
Бааснууд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хэмжээнд хүрэхгүйн тулд аргаа барж энэ хуулийн төслийг өргөн барьсан шүү
АН-ын энэ пүүжгээ бол үзэл бодол нь төлөвшөөгүй хаашаа ч хөлбөрч мэдэх нөхөр шүү. Энэ бол ардчиллыг хамгаалагч биш. МАН-тай ямар ч наймаа хийж, АН-ыг яаж ч зарахаас сийхгүй толгой доо.