УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Жаргалан: Би А.Бямбажаргал гэдэг хүнээс дүн гуйж байгаагүй, гүтгэсэндээ хариуцлага хүлээ

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхийг өнөөдрийн чуулганаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан ""Хөлөөрөө толгой хийж байна" гэдэг зүйл л болоод байна. Хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа зүйл алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь УИХ-д орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж аваад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна л даа" гэв.

Хариуд нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр дүн гуйлгаж тавиулсан. Хичээлээ сонсоогүй учраас энэ хүн Үндсэн хуулийнхаа агуулгыг мэдэхгүй ярьж байна" хэмээсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жаргалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ингэхдээ “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга танилцуулах үүрэггүй гэдгийг илэрхийлсний төлөө тэр хүн намайг гүтгэлээ. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн нь үнэн. Гэхдээ А.Бямбажаргал гэдэг хүнээс дүн гуйж байгаагүй. А.Бямбажаргал гэдэг хүн ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гишүүн чинь орчин цагийн аугаа их Мандухай хатан лугаа хүн биш үү?тэмцэгч царайтай хүн байна шүү дээ.Ирээдүйд энэ улсыг удирдан залах тийм нүүрийн буян бол байна шүү Бямбажаргалаас дүн гуйгаагүй өөр багшаас гуйсан гээд байгааг нь ойлгохгүй байгаа юм уу? Монголын парламент гэж нээрээ л нэр хүнд нь навс унаад бүгдээрээ хулгайч луйварчин бөгсчин гэж цоллуулсан аймшгийн газар боллоо сүүлдээ хуралдаж ч чадахаан байлаа .Саалийн зэлэн дээр авгай хүүхнүүд ч ингэж хэрүүл уруул хийдэггүй учир нь буянт малаа цагаан сүүгээ хүндэлдэг юм.Хөөрхий тэд маань юу ярьдаг гээч хамба ламын нудрага шиг эрхтнээр халбига ялбага хийтэл цохиулах юмсан даа гэж дотроо бодож түүнээсээ ичиж үхрийхээ гуянд нүүрээ нууж айлгүйтдэг юм шүү.Эрх баригчид энэ парламент булайгаа дуудалцах тусам нэр хүнд нь улам пиздис болж байгаагаа мэдэхгүйдээ ингээд байгаа юм уу?

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Дэл
Дэл

Өөрөө гуйгаагүй хүнээр гуйлгасан гэж хэлээд байгаа юм байна даа

Зочин
Зочин

Тураадаг шинэ эм орж ирсэн байналээ, энэ торойд нэг өгөхсөн

Холбоотой мэдээ

Back to top button