АН бүлэг: А.Бямбажаргалд хариуцлага тооцох ёстой. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн ерөнхийлөгч болж хувирсан байна

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал бүдүүлэг, ёс зүйгүй харилцсан асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Б.Жаргалан,
УИХ-ын чуулганы хуралдаанд хууль санаачлагчийг төлөөлөн оролцсон ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал над руу хандан гүтгэж, доромжиллоо. Уг хуулийн өтслийг хэлэлцэж эхэлсэн өдрөөс хойш ТББХ болон чуулганы хуралдаан дээр гишүүдийн хэлж байсан нь өнөөдөр харин бодитоор ил гарч ирлээ. УИХ-ын гишүүдийг хөндлөнгийн этгээдүүд хувийн зан байдалтай нь холбон доромжилдог жишиг тогтчих юм бол гишүүд яваандаа айдаст автаж, нээлттэй ил тод парламент байх боломжгүй болно. А.Бямбажаргал гэж хүн гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Би МУИС-д суралцаж байсан ч энэ хүнээс дүн гуйж үзээгүй. Гүтгэлэг.
Ч.Лодойсамбуу,
УИх-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Дэгийн тухай хуулийг танилцуулсан. Хуульд УИХ-д хүндэтгэлтэй хандах, үнэн зөв мэдээлэл өгөх зэрэг үндсэн зарчим л тодорхой тусгагдсан байдаг. Сая болсон УИХ-ын хуралдаанаар дэгийг зөрчлөө. УИХ-ын дарга нь өөрөө дэг зөрчсөн. Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй байхад үг хэлүүлэх боломж олгочихоод Дэгийн хуулиаараа зөвхөн асуултад хариулах зохицуулалттай атал буцаагаад хариулт хэлж парламентад хүндэтгэлгүй хандаж, гүтгэсэн нь ноцтой.
Хууль санаачлагч болон уг хуулийг танилцуулж байгаа хүмүүсийн парламентад хандаж байгаа хандлагыг монголчууд харлаа. Үгэнд ор эсвэл боль гэдэг байдлаар парламентад эзэн суужээ. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн ерөнхийлөгч болж хувирсан байна. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа" гэв.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад бямбажаргалынхаа хөрөнгийг шалга яаж ямар бизнэсээр ривэр гардэны үнэтэй байрыг авсаныг нотолуул чадахгүй бол хурааж ав. Бид хамт 1 байранд байдаг суугчид нь байнаа.
Бас Ривeр гардeных юм бол Туулын замыг шүүхэд нөлөөлж гацааж магад гар байна даа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Зүйтэй
Лодой чи тэр бүдүүн албатад хариуцлага тооцуулж чадвал эр хүн шүү
Шодой гэж хөгийн гар бна даа төрийн далбаа заналтай урна аан
АН энэ байр сууринаасаа ухрахгүй байх ёстой. Баасанжаргал гэдэг эмэгтэй гишүүн маш зөв ярьж байна шүү.
Энэ гишүүн УИХ д удхааргүй