ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг томилжээ

Авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайг сэлгэн ажиллуулах болжээ. Уг томилгоог Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдсэн байна. М.Баярмагнай нь 2020-2024 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж, 2025 оноос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Эргэн сануулахад, Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байхдаа хууль зөрчин бусдад давуу байдал олгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд ААН-үүдээс 281.0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон.
Иймд АТГ-аас өчигдөр түүний 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан билээ.
Өмнөх мэдээллүүдийг https://eguur.mn/664354/ дарж унших боломжтой
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сангийн яамны төрийн нарийн бичигийн дарга ???