Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэлийн бүлгийн даргаа өгөх хугацаа тайлбаргүйгээр дууслаа

О.Цогтгэрэл АН-ын даргын суудлыг Л.Гантөмөрөөс 2025 оны наймдугаар сард авахдаа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албаа түүнд шилжүүлэх амлалт өгсөн байдаг. Ажлын 14 хоногт УДШ дээр намын даргын бүртгэл хийгдэж, О.Цогтгэрэлийн ажил өнөөгийн төрийн тэргүүний дэмжлэгтэйгээр "гялалзаад" өнгөрсөн.

Гэсэн ч тэр АН-ын дарга болсноос хойш даруй найман сар өнгөрөөд байгаа ч УИХ дахь намын бүлгийн даргын албаа давхар хашсан хэвээр байгаа юм. Тэрбээр "шинэ жилээс өмнө, дараа нь, сар шинээс өмнө" гэхчлэн тайлбар намын нөхдөдөө хэлж, хойшлуулсаар өнөөг хүрсэн юм.

Улмаар О.Цогтгэрэл сөрөг хүчний хувиар МАН дахь цөөнхийн бүлэгтэй нэгдэж, Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл улс төрийн өрөлтийг хийлцсэн юм.

О.Цогтгэрэлийн энэ үйлдэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр харилцаатай О.Амгаланбаатар, Ж.Баярмаа, Ц.Баатархүү, Ө.Шижир тэргүүтэй гишүүд бухимдаж, бүлгийн даргаа өгөх шахалтыг эхлүүлсэн.

Уг гарын үсэг 20 хүрсэн гэх бөгөөд намын Их хурал, ҮБХ-ны хурлын дараа О.Цогтгэрэлийг бүлгийн даргаа өгөхийг эрчимтэй шаардана гэгдэж байгаа юм. Үндсэндээ О.Цогтгэрэлийн бүлгийн даргаа шилжүүлэх хугацаанд одоо тайлбар хийх шалтгаан, нөхцөл үлдсэнгүй.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алсыг хараагуй, иргэдээ сонсоогуй нам
Жэнко дагавал нэр хүндээ алдна гэж ортой үг бий

Холбоотой мэдээ

Back to top button