УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН намын зөвлөл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэв

ХҮН намын зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн шийдвэрлэснээ танилцуулав.

Энэ талаар ХҮН намын Зөвлөлийн дарга П.Ганзориг "УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагыг чангаруулах, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг байх асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ энэхүү өргөн барьсан хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан агуулга буюу "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татан зохицуулалтыг нарийвчилна" гэсэн нь агуулгаа хальсан. Ийм учраас энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй. Энэ хуулиа эгүүлэн татаад, процессоо тодорхой болгоод, Үндсэн хуульд заасан агуулгаас халихгүй байх нь зөв" гэв.

Мөн парламентын ардчиллаа илүү бэхжүүлээд явах ёстой. Хуулийн төсөл яг одоо байгаа агуулгаар батлагдвал парламентын ардчилалд халдах, намууд улс төрийн зорилгоор ашиглах, цаашлаад төр засаг тогтворгүй болох эрсдэлтэй гэж үзжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sain baina !

kkkk
kkkk

archaagui garuud shvv demjihed yaadg bnaa!!! ard tumen demjih bh uu ta hed demjidgui ghd

123
123

МУ-ын Үндсэн хууль
Хорин зургадугаар зүйл.
1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
Гучин гуравдугаар зүйл.
4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хууль
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

МУ-ын Хууль тогтоомжийн тухай хууль
2 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
2.1.1."хууль санаачлагч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;
2.1.2."хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;

МУИХ-ын тухай хууль
36 дугаар зүйл.Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар
36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.

Эндээс харахад МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зүйл ер харагдахгүй байхын. Зүгээр УИХ-ын зарим гишүүдийн арьсаа хамгаалах гэсэн улс төрийн башир арга шивдээ...

Холбоотой мэдээ

Back to top button