НийгмийнУлс төрийн мэдээ

Парламент бол МАН-ын Удирдах зөвлөл биш

УИХ-д удаа дараа сонгогдож, Засгийн газрын гишүүн ч байж үзсэн түүний улс төрийн 18 жилийн замналд "УИХ-ын дарга" гэсэн тодотгол л дутуу байж.

Яг ийм хүслээрээ тэр МАН-ын II ээлж хоолноосоо буусны дараа сая нэг горилж үзээгүй албан тушаалдаа ерөнхийлөгчөөр дэмнүүлж, чуулганд ирцээ бүртгүүлсэн гишүүдийн 51 хувийн босгыг арай ядан давсаар парламентын спикер болов.

Улс төрийн нюансыг харвал тэр өнөөдрийг хүртэл МАН-д өөрийн байр суурийг эвтэйхэн хадгалж ирсэн нэгэн бөгөөд ерөнхийлөгчийн ивээлд Л.Оюун-Эрдэнийг үдэлцэхэд ч тодорхой дэм үзүүлсэн нэгэн. Ямартаа л унасаных нь араас "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээний асуудлыг ил гаргана" гэж том дуугарах вэ дээ.

Спикерийн суудлынхаа өмнөхөн ЗГХЭГ-ын дарга байхдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ажлыг өмнүүр нь орж хийж, гүйж яваад ажлын үүрэг, статусаа мэддэггүйгээрээ шүүмжлүүлсэн удаатай. Өөрөөр хэлбэл тэр өнөөдрийг хүртэл МАН дотор аль хүчтэй талд нь эвийг сахиж ирсэн намын хууччуулын нэг гэдгээрээ өнөөдөр сайдын суудал дахин оногдохгүйг ойлгож, УИХ-ын дарга болохын тулд АН-д тал засаж, Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийг дэмжинэ гэж илэрхийлж байв.

  • Энэ хуульд, "Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
  • Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.” гэсэн заалтуудтай.

Насаараа МАН-д зүтгэж ирсэн түүнд намаасаа түдгэлзэх нь хэцүү ч, энэ албан тушаалд очихгүй л бол хоосон хоосрох нь илүү хэцүү байсны учир "би намаасаа түдгэлзэнэ" гэж хэлсэн нь хэвлэлүүдийн дуранд бичээтэй бий. Гэсэн ч спикерийн суудалд суусныхаа дараа тэр АН-ын зүтгүүлж буй уг хуулийг явцад нь сайжруулж, өөрчлүүлэх гэх маягийн санаагаа цухалзуулаад авсан.

С.Бямбацогтыг спикерийн алхаа барьсан даруйд орж ирсэн ерөнхийлөгчийн хуулийг унахаас нь аварч завсар, чөлөө гаргаж өгөөд зогсохгүй өнөөдөр тэр парламентад ЕТГ-ын дарга шиг, МАН-ын генсек шиг л аяглах болов.

Энэ бол түүний ийм авирыг нь ганц хүнээс бусад нь зогсоож үл чадна гэж мэдэрснийх.

126 гишүүнтэй парламентыг олон ургальч үзэлтэй, олонхийн итгэлийг хүлээсэн, парламент дотор нөлөө бүхий улс төрч байх, хэлэлцүүлэг удирдах чадвартай байх зэрэг наад захын шалгуурт тэнцэж байж УИХ төлөөллийн хяналтаа хэрэгжүүлэх, бодлогын эрүүл мэтгэлцээнүүд өрнөх талбар болдог. Харин С.Бямбацогтод аль нь ч үгүй гэдгийг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжсэнээс нь харж болох юм. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг парламентын спикерийг намаас нь болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс нь ч түдгэлзүүлэх ёстой.

УИХ бол бие даасан институт. Иймээс сөрөг хүчний хувьд АН С.Бямбацогтыг даруй улс төрийн намын аливаа албан тушаалаас нь түдгэлзүүлэх зарчмын хуулиасаа ухралгүй батлуулах нь зүй билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Парламентын нэр хүнд унаж байна

Хорлоо
Хорлоо

ХОВД НУТГИЙНХАН НЬ ХҮРТЭЛ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХЭЭ БОЛЬСОН ШАХУУ ИЙМ ХҮН СПИКЕР БОЛОХООР МОНГОЛ МИНЬ ХЭЦҮҮДЖЭЭ.

Зочин
Зочин

Парламент бол намын салбар биш шүү дээ

Зочин
Зочин

ene bol unen shuu, heterhii nam dagasan baidal bn

Зочин
Зочин

Спикер хүн төвийг сахих ёстой биз дээ

Зочин
Зочин

MAN neg l heterhii davarsan yum shig sanagdaad bn

Зочин
Зочин

Хуулиа өөрсдөө зөрчөөд байвал яах юм бэ

Зочин
Зочин

ene hunii uildel neg l itgel torohgui bn daa

Зочин
Зочин

АН зөв шаардлага тавьж байна

Зочин
Зочин

parlament bol bie daasan baih yostoi shuu

Зочин
Зочин

Намаасаа түдгэлзэнэ гэснээ яасан бэ

Зочин
Зочин

heleed bsan yumaa hiih heregtei shd

Зочин
Зочин

ene chin zugeer neg namin toloologch bolchihson yum bish uu

Зочин
Зочин

uls turd iim l yum bolj bn daa

Зочин
Зочин

neg hunii erh ashgiin toloo yum shig l haragdaj bn

Зочин
Зочин

Хуулийн заалтаа мөрдөх хэрэгтэй

Зочин
Зочин

ene huuli heregjihgui bol yah yum be

Зочин
Зочин

Энэ хогийн эр дээ. Ховдынхон хүн муутай, хэзээ ч тэдэнд битгий бүрэн итгэж бай.

Зочин
Зочин

Өнөөдөр нь тэгнэ тэгнэ гэж хэлээд л маргааш нь худал хулхидсан юмаа гээд суудаг арга бол Хүрэлсүхийнх л дээ. Хэлсэн ярисанаасаа байнга булздаг найдваргүй хүнд сүүлдээ итгэх хүн байхгүй болдог юм

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Одоо хамартайгаа намын байранд очоцгоо

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Холбоотой мэдээ

Back to top button