НИЙГЭМ

ФОТО: Ойгон нуурт живсэн 143 үхрийн сэгийг гаргаж, устгажээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон нуур”-нд 2019 оны арваннэгдүгээр сард цасан шуурга шуурсны улмаас 10 өрхийн 143 үхэр унаж хорогдсон.
Ойгон нуур нь 18 км урт, найман км өргөн, нийт 61 км2 талбайтай ба Монгол Улсын цорын ганц меромиктик нуур юм.
Тус нуурыг цэвэрлэх ажлыг 2020 оны хоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд-оор ахлуулсан ажлын хэсэг, Онцгой байдлын 16 албан хаагч, сум орон нутгийн 89 иргэдтэй хамтран нуурын мөсийг /мөсний зузаан 40-85см/ зүсэж 97 цооног гарган, 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар нийт зургаан хоног ажиллан цэвэрлэлээ.
Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн, 40 м урт 3м гүн нүх ухаж булж, устгасан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button