ДЭЛХИЙ

“Apple” 3D лазер сканнертай “iPad Pro”-гоо танилцууллаа

Өчигдөр /2020.03.18/ "Apple” компани хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ үеэр 3D лазер сканнертай iPad Pro-гоо худалдаанд гаргахад бэлэн болсон талаараа мэдэгдсэн юм.

Шинэ iPad Pro 11 ба 12.9 инчийн дэлгэц бүхий хоёр сонголттой бөгөөд загвар дизайны хувьд өмнөх хувилбараа хадгалсан шинжтэй байна. Нэмэгдсэн хамгийн гол онцлог нь дээр дурьдсан гурван хэмжээст лазер сканнерийн технологи.

Уг технологиор таван метрийн доторх орон зайг мэдэрч, хэмжих зориулалтаар ашиглах юм. Одоо цагт ихэвчлэн жолоочгүй автомашинд ийм сканнерийг суурьшуулах болсон.

Худалдаанд гуравдугаар сарын 25-наас гарах бөгөөд 885 ба 1115 ам.долларын үнэтэй байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button