Нийгмийн

Мэргэжлийн сэтгэлзүйн салбарынхан үнэгүй зөвлөгөө өгч эхэллээ

"Ковид19” цар тахалтай холбоотой эдийн засагт хямрал үүсч, үйлчилгээ авах иргэдийн орлогын чадвар бууран, ажилгүйдлээс улбаатай гэр бүлийн зөрчил, хүүхдийн хүчирхийлэл улам нэмэгдэх, сэтгэцийн эмгэг нэмэгдэж байгаа энэ үед мэргэжлийн сэтгэлзүйчид, сэтгэцийн эмч, сэтгэц засалчид бид нийгмийн хариуцлагын үүднээс сэтгэлзүйн зөвлөгөөг олон нийтэд үнэгүй хүргэх "Сэтгэлзүй” групп хуудсыг үүсгэн, нэгдэн ажиллаж байна.

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭХ

ЗОРИЛГО: Нэрээ нууцлахыг хүссэн болон нэрээ ил тавьсан олон нийтээс ирүүлсэн сэтгэлзүйн зөвлөгөө авахыг хүссэн асуултуудад шууд онлайнаар зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр peer consulting буюу үе тэнгийхний зөвлөгөөг нэгтгэж хүргэх юм.

НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ: Бусад олон группт зарим нэг нэрээ нууцалсан болон нуугаагүй асуултанд хувь хүмүүс өөрсдийн байр сууринаас буруу зөвлөгөө өгөх, social bullying хийж загнах, хувь хүний асуудалд шууд хувийн стрессээ гарган дайралт хийх, ёжлох зэргээр асуулт тавьсан хүн өөрөө "сэтгэлзүйн хямрал” -д давхар автаж байгаа байдал тод харагдаж байна. Мөн хувь хүн бүр өөрийн амьдралын туршлага, өөрийн ертөнцийг үзэх үзэл, өөр өөрийн байр сууринаас хариулан олон янзын зөвлөгөөн дунд шийдэл гаргаж чадахгүй байдал үүсэж байна. Иймээс энд нэгдсэн салбарын мэргэжилтнүүд өөрийн мэргэшсэн чиглэл, туршлагаараа асуултанд хариулж тэдгээр асуулт тавьсан хүмүүст бодит зөвлөгөө хүргэхийг зорьж байна.

Сэтгэлзүйн зөвлөгөөний талаар буруу тогтсон хандлагыг өөрчлөх мэргэжлийн зөвлөгөөний талаар мэдлэг олгох юм. Энэ нэгдэлд Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн үндэсний хүрээлэн, Ариусайхуй Сэтгэл заслын эмнэлэг, Монгол Өрх Сэтгэлзүйн Хүрээлэн, Сэтгэцийн эмч, БСШУЯ харьяа боловсролын хүрээлэнгийн сэтгэл судлаач, МУБИС доктор, бие даасан сэтгэлзүйчид нэгдэн зөвлөгөөг хүргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-28 14:25

????????????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button