Нийгмийн

Монголбанк: Бодлогын хүүг 9 хэвээр нь үлдээв

Монголбанкнаас мэдээлэл хийж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрбээр "Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалах, Банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг тус тус гаргасан. Өмнөх бодлогын хорооны шийдвэрийн үр дүнг хүлээх шаардлагатай. 11 хувь байсан бодлогын хүүг 10, дараа нь 9 хувь болгон бууруулсан. Эдгээр шийдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөг харзнах хэрэгтэй” гэлээ.

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/582492705977760/?q=%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA&epa=SEARCH_BOX
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button