“ДЦС-2” ХК-ийн захирал С.Бямбаахүү нарт хоёр жил хоригдох ял оногдууллаа
Нийслэлийн прокурорын газраас “ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан С.Бямбаахүү, “ДЦС-2” ТӨХК-нд Ерөнхий ня-бо ажилтай байсан Б.Даваадуламд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ “Цагаан давс” ХХК-ны захирал ажилтай Д.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч хэлэлцээд:
- С.Бямбаахүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар
- Б.Даваадуламыг Нийтийн а лбанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар
- Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж
- С.Бямбаахүүгээс 14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас 4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ял биш шагнал гэсэн үг. Баяр хүргэе.
Ял дэндүү зөөлөн байна хоёрын хооронд шингэснээс сануулаад л явуулчихаад.бай хууль гууль