ЭДИЙН ЗАСАГ

МОНГОЛБАНК: Долдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2020 оны долдугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны долдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны долдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button