ЭДИЙН ЗАСАГ

Манай нийтлэлийн мөрөөр “Дээлтэй өвөө”-тэй ХХБ хамтран ажиллахаар болжээ

Төв шуудангийн буланд шовх оройтой Монгол малгай, дээлээ өмсөөд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ажрахгүйгээр ном зардаг байсан өвөөг нийслэлчүүд бид андахгүй. Тэртээ 30 жилийн өмнөөс л хүүхэд залуучуудад зориулж утга төгөлдөр, уран яруу үгтэй ховор номууд зарж, номын үнэ цэн, соёлыг түгээхэд насаа зориулж яваа билээ. Бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” маань санхүүгийн хүндрэл үүссэн тухайгаа 08-р сарын 04-ний өдөр манай Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

Тэрхүү ярилцлагыг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон олж мэдэн Н.Баасандорж гуайтай холбогдож санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэжээ.   

“Ухаан саруул, оюун тунгалаг Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх” зорилготойгоор Худалдаа, хөгжлийн банкнаас эхлүүлсэн “Хязгааргүй мөрөөдөл” төсөл дээр Нийслэлийн хүндэт иргэн Н.Баасандорж гуайтай хамтран ажиллахаар болж, гэрээнд үсэг зурлаа. Төслийн хүрээнд “Дээлтэй өвөө” маань  ЕБС-ийн хүүхэд залууст номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэнийн талаар лекц унших юм. Буурлаас үг сонсож, туршлага бүрээс нь суралцах нь залуу үед олдох үнэтэй боломж билээ.

Н.Баасандорж  /МУСТА, Нийслэлийн хүндэт иргэн/

- Худалдаа, хөгжлийн банкны хамт олон өнөөдөр намайг найрсаг хүлээн авч, хамтран ажиллах санал тавьсанд маш их баяртай байна. Хүүхэд залууст зориулсан “Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь сурч боловсрох, танин мэдэх, зөв хүн болж төлөвшихөд нөлөөлөх сайхан зүйл байна. Хүүхдүүд номоос эерэг сайхан дүрийг нь хайрлаж, үлгэрлэдэг. Би “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд зориулж уран зохиол, танин мэдэхүйн 150 гаруй номтой ирлээ.

О.Банзрагч   /Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн Орлогч/

- Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг 2018 онд эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын 40 сургуулийн номын санг тохижуулан, номоор баяжуулж, 71 мянга гаруй хүүхдийн мэдлэг, боловсролд хувь нэмрээ оруулаад байна. Цаашлаад ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах төлөвлөгөөтэй  байна. Худалдаа, хөгжлийн банктай зорилго, тэмүүлэл нэг чигт буй Н.Баасандорж гуайтай хамтран ажиллах болсонд таатай байна.  

ЭХ СУРВАЛЖ: Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 5, 2020 14:57

Баасандорж гуай өөрөө худ�##�даж буй хамаг номоо өөрөө уншчихсан байдаг их мэдлэгтэй, янзын хөдөлмөрч хүн дээ. Гэр бүлээрээ уламжл�##�т аргаар гар урл�##�, дээл, гут�##� хийдэг хүн. Ямар ч ховор номыг олоод өгдөг буянтай хүн шүү

Зочин
Зочин
8 сар 6, 2020 01:15

Номоо их үнэтэй хэлээд байдаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button