Нийгмийн

Ядарсан ардын хандивын мөнгөөр өөрсдийгөө шагнасан ДАРГА НАР, ИЧИГ ИЧИГ

Монгол улсад коронавирусийн цар тахал дэлгэрсэн мөчөөс хойш бизнес эрхлэгч, олны танил эрхмүүд, хүүхэд хөгшдөөс эхлээд хүн бүр өөрсдийн чадах хэмжээгээр УОК-т хандив тусламжийг өгч байв. Үүнийгээ иргэн бүр өөрсдийн хийх ёстой, тэрчлэн үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж сэтгэл зүрх, санхүүгээр дэмжсэндээ тэр.

Хандивласан мөнгөөр нь гадаадад гацсан нэг ч болов монгол иргэнийг эх оронд нь хөл гишгүүлж, санааширч хоцорсон үрсийг нь эцэг, эхтэй нь уулзуулж сэтгэлийг нь дэвтээх болов уу гэж найдсан.

Иргэд өнөөдрийг хүртэл хичнээн хэцүү байсан ч өгсөн мөнгөндөө гар чичирч, зовлон тоочсонгүй. Үнэндээ тэдний мөнгө илүүдсэндээ ийн хандив өргөөгүй гэдгийг санах нь чухал. Гэтэл өдөр бүрийн Эрүүл мэндийн яамны хурал болон УОК-ын хуралдаанаар хурган дарга нар нь томорцгоож, энгийн иргэдийг хооронд нь жийлцүүлж байв. Тэнд ч тийм иргэн тусгаарлалт голлоо, энд ч ийм иргэн асуудал гаргалаа гэхээс сайхан үгс даанч гарсангүй.

Эрүүл мэндийн, эмнэлгийн ажилтнуудад гомдоод байх зүйлгүй. Алтан гарт, ариун үйлст эмч нарын буянаар өнөөдөр бид коронавирусийн халдварыг торолгүй давлаа. Давсаар ч байх болно. Харамсалтай нь иргэдийн нулимс, хөлсөөрөө олсон хандивын мөнгө энд тэндхийн хурган дарга нарын халаас руу орох юм гэж хэн санах билээ.

Өнөөдөр задарсан баримтад өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан хөл, хориог амжилттай зохион байгуулж, санаачлага гарган ажилласан гэх үндэслэлээр хандивын 21 сая төгрөгийг нэр бүхий 21 албан тушаалтныг шагнасан байх юм. Мөнгө авсан гэх эрхмүүдийн дотор өдгөө хотын даргын албыг хашиж буй Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар багтжээ.

Та санаж байгаа бол тухайн хандив бүрдэхэд бяцхан багачууд, настан буурайнууд хүртэл гахайтай мөнгө, тэтгэврийн дансаа хоосолж байсан. Гэтэл тэдний эл мөнгө хурган дарга нарын ходоодыг цатгах хоолны мөнгө болохыг хэн нь ч таамаглаагүй биз ээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗҮЧ
ЗҮЧ
9 сар 11, 2020 15:56

АРАЙ Ч ДЭЭ

Зочин
Зочин
9 сар 11, 2020 22:37
Reply to  ЗҮЧ

БАЙНГА Л НИЙСЛЭЛИЙНХЭН НЭГНЭЭ ШАГНАЖ БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ?

Иргэн
Иргэн
9 сар 11, 2020 16:05

Бат- баясг�##�ан , Гантөмөр нар дээрхи мөнгөө буцааж хандивла. Зориул�##�т нь арай л биш юм шиг.

Zocin
Zocin
9 сар 11, 2020 16:07

Wun dabarchan wm be ene darga narig n ajilas n husuul taarna

Зочин
Зочин
9 сар 12, 2020 02:42
Reply to  Zocin

Novshnuud...

Иргэн
Иргэн
9 сар 11, 2020 16:46

ийм л ёс зүйтэй улсууд улс орныг удирдаж байхад энэ улс дампуурах нь аргагүй. Үүнийг хүлээн зөвшөөрсөн ард түмэн хөөрхийлтэй

Иргэн
Иргэн
9 сар 11, 2020 17:20

Сонгуулиа зѳв ѳгч чаддаггүй хүмүүс одоо яахав сонгосон хүмүүстээидүүлээд л бж байхаас

Zochin
Zochin
9 сар 11, 2020 17:36

Ard tumnii zowlongoor naadaad surtsan garuud iim bolchxooroo ichij zowox ene ter baixaa bolichixood ulaan tsagaandaa garna geech ni boldog yum shig baigaa yum

Zochin
Zochin
9 сар 11, 2020 17:37

Odoo butsaagaad tulchih baihaa.

Зочин
Зочин
9 сар 11, 2020 19:46

Ийм мэдээнд итгээд сууж байдаг хүмүүсийг манай нутагт дээрээ шүдтэй үмбүү л гэдэг юм.хайран цаг хугацаа нерв бгаа даа.хүмүүс та нарын тархийг угааж м�##� мэт хандаж бхад та нар тавьж өгсөн өвсийг нь идээд суух юм.ухаант хүн шиг байж мэдээнийхээ үнэн худлыг ялгаж сур.наадуул чинь 21 сая төгрөг хувааж идэхээргүй мөнгөтэй баячуул

zoc
zoc
9 сар 11, 2020 19:54

Amarsaihan gej busdiig holduu chirleedee.unen duff nuhur .

МАН
МАН
9 сар 11, 2020 22:24

Манай МАН- ын хөгшин з�##�уу нөхдүүд угаасаа идэж уухын өвчин дон туссан, ичих булчирхай байхгүй, нүүрэндээ илэг наасан нөхөд болжээ

Зайл
Зайл
9 сар 11, 2020 23:21

Тайлбаргүйгээр Зайлаарай дуракуудаа

Зочин
Зочин
9 сар 12, 2020 00:41

Шагнуулна гээгүй байхад нь шагначихсаг юм бишүү, буцаагаад өгнө гэлүү, бөөнөөрөө ЖДҮ-днэ, бөөнөөрөө шагнуулна, ялсан намынхан гэж ийм л байх юм даа.

иргэн
иргэн
9 сар 12, 2020 07:28

арай2

Зочин
Зочин
9 сар 12, 2020 11:31

НИТХ болон төрийн удирдах �##�банд дахин бүү сонгоцгооё эдгээр ичдэггүй гаруудыг

Холбоотой мэдээ

Back to top button