УЛС ТӨР

Д.Ганбат: 2016 онд кг цагаан будааны үнэ 2400 байсан бол өнөөдөр 5000 болсон

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы танхимын үүдэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 2016 оныхтой харьцуулж үзэсгэлэн гаргажээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ “2016 онтой харьцуулахад иргэдийн худалдан авалт 40 хувиар буурсан. 2016 онд нэг кг цагаан будаа 2400 төгрөг байсан бол өнөөдөр 5000 болж өссөн. Сүү гэхэд 2016 онд 2176 төгрөг байсан бол өнөөдөр энэ ханшаар 600 грамм сүү л худалдаж авна. 2016 онд сахар кг нь 1500 байсан бол өнөөдөр 500 грамм сахрыг энэ ханшаар худалдаж авна. Бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өсөж байхад нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэгдсэн билүү.  Удахгүй ам.долларын ханш 3000 хүрэх байх. Хэрэв ингэвэл хэн хариуцлага хүлээх вэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2020 12:15

tanai namd ogohgui.ardiin nam bolon ardchilsan namiinhan

Холбоотой мэдээ

Back to top button