Нийгмийн
Малаа усалж байгаад нуурын усанд живжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Босгын хар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ “Хар толгой” нуурын усанд Цогт-Овоо сумын харьяат иргэн Т /35 настай, эрэгтэй/ мал усалж байгаад живжээ.
Ослын тухай дуудлагыг 2020:11.17-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид очиж нуурын 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.