ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхон аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны 12-р сарын 01-нд вирус судлалын лабораториудад нийтдээ 12015 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Эдгээр шинжилгээнд 259 хүний хавьтлын шинжилгээ орсон. Игээд 11 хүний хариу эерэг гарлаа. Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Халдвартай тохиолдлын ойрын хавьтал, гэр бүл, хамт ажиллаж байсан хүмүүс байна.

Сэлэнгэ аймагт гурван тохиолдол нэмэгдлээ. Ингээд 183 тохиолдол боллоо. Мөн л   тусгаарлагдсан, хавьтлын хүмүүс байсан. Орхон аймагт 2 тохиолдол нэмэгдсэн. Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговьд шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд нийт 369 тохиолдол боллоо. Монгол Улсад батлагдсан тохиолдол 812, эдгэрсэн 358, ажиглалтад 35, гэрийн ажиглалтад нэг, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button