Нийгмийн

Шүүгч Л.Бямбаа агсны хэрэг хаагджээ

Энэ оны хоёрдугаар сард Монгол улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг гарсан. Түүнийг Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулах үеэр ийм хэрэг болсон байдаг.

Эх сурвалжууд түүнийг амиа хорлосон хэмээн мэдээлж байсан бөгөөд Прокуророос түүнийг суллахаар тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрбээр амь насаа алдсан байсан юм.

Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас долоон сарын турш шалгалтын ажиллагаа явуулж, шалгалтаар Л.Бямбаа агсны үхэлд гадны нөлөө илрээгүй тул хэргийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2020 18:24

Зөв зөв Гайтай юмнаас болж зүгээр ажлаа хийж байсан хүмүүс яллагдана гэж юү байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button