Нийгмийн

Нуурын аралд гацсан малчныг малтай нь хамт АВАРЛАА

Ховд аймгийн Мянгат сумын нутагт сумын төвөөс хойд зүгт 90 км зайд орших Чацарганат багийн Шар-Арал хэмээх газарт зургаадугаар сарын 5-ны өдөр малчин Д нуурын арал дээрх малаа гаргахаар морьтой ус гаталж ороод буцаж гарч чадахгүй болжээ.

Энэ дуудлагыг 6-ны өдрийн 11:59 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 130 км зам туулан 14:00 цагт очиж, долоон цаг ажиллаж малчин Д болон 20 бод малыг нуурын арлаас гаргажээ. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button