Нээлттэй сонсгол бүү хэл тайлангаа тавих чадамжгүй түр хорооны дарга
“Нүүрсний түр хороо” гэх тодотголтой эл хорооны ажиллах бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан. Дуусахаас өмнө сонсгол хийх нь битгий хэл тайлангаа ч тавьж чадсангүй. Өчигдөр бүр хаалттай хурлаа ч хийсэнгүй.
Тодруулбал, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо өчигдөр /2023.06.13/ 17.00 цагт хаалттай хуралдахаар товлоод байв. Эл хурлаар ажилласан нэг жилийн хугацааныхаа тайланг хэлэлцэхээр товложээ.
Гэвч эл хуралдаан ирц бүрдээгүйгээс болоогүй аж.
Эл хороог Г.Ганболд ахалж, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтдаг.
Өчигдөр Г.Ганболд, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүдээс бусад нь ирээгүй аж.
Нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулаагүйд олон нийт шүүмжилж буй. Гэтэл нэмээд 13-уулаа цуглаад хаалттай хуралдаанаа хийчихэж чадахгүй хэмжээний чадамжгүй байгаа нь харамсалтай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-аас нэр дэвшиж гарч ирсэн Гишүүд гэж ийм л Т1 юмнууд байдаг ш дээ ! Хурууны хүүхэлдэйнүүдийг дахин сонгох хэрэггүй !
Өвөрхангайн засаг дарга байсан 2 бсда ер нь тогтохсүрэн энэ хоёр манжид урвасан түүхээ давтах нээ.Өмд гутлын хулгайчуудаа
Өвөрхангайхан энэ хулгайчаа дахиж сонгож төрийн ажилд битгий лай болоод байгаарай Хулгайч хүн өөрөө барьцаалагдцан нөхөр яаж ажил хийхүү
Амьсгаа. Ийм л хүний дохио зангаагаар хөдөлдөг эргүү юмнуудад квот өгөөд байгаа байхгүй юу. Өөрсдөө юу ч мэдэхгүй болохроор мэдлэгтжй хүмүүсээс айж иймэрхүү боловсролгүй, юм үзэж нүд тайлаагүй, худалч хүнд ажлын туршлагаггүй хог шаарнуудад квот өгдөг. Нөгөөдүүл нь гэрийхээ асуудлыг шийдэж байгаа юм шиг төрийг самарч дуусч байна дөө.
Ирээгүй нөхдүүд өөрсдөө нүүрсний бүлэглэлд багтдаг байж таарлаа. Хувалзнуудыг нухчин дарах цаг ойртож байна даа наадуул чинь аль болохоор удаашруулж ул мөрөө баллах арга хэмжээ авч байгаа наад муу ахалж байгаа амьтан хавчуулагдаж байгаадаа
ЭНЭ ГАЧЕГАР ГАНБОЛД СОНСГОЛ ХИЙЖ ЧДАЖ ХАРАГДААЧ, ХАРВААС МААНАГ
Энэ этгээд өөрөө хулгайч юм чинь. Бүгдийг замхруулж тоос болгон хийсгэж бгаа этгээд.
Ganbold geh etgeedeer ene horoog udirduulsan buruu ymar ch chadvargui nohor bna.
Дээрээс үүрэг өгсөн байхаа
Содбаатар мөнхбат 2 найз ньнүүрсний ажлын хэсгийн даргаар зүтгүүлсээр байгаад тавьсан яг сонсгол хийж харагдаач
Хороо найруулж дуусаагүй гэсэн үг байхоо аягүй бол сонгууль дуустал хав дарна сонгуулийн дараа болхоор бүрэн эрх мэрх гээд дампуурна энэ бол монголын улс төрчдийн нүүр царай
Ирээгүй хүмүүс нүүрсчид болон тэдний хамсаатан учир ирэхгүй байгаа гэж ойлгогдож байна.
МАН нүүрсний хулгай нь хэдэн зуун тэрбум давсан . Бүх гишүүд нь холбогдсон тул сонгуулийн рейтинг нь унахаас айгаад сонсгол, нээлттэй хэлэлцүүлгээ хийхгүй байна. Тэртэй тэргүй иргэд сонгогчид чинь бүх сангаас хулгайлсныг чинь мэдээд байгаа шүү!!! Сонсгол, шүүх хурлаа хийж хулгайчуудаа нэг талдаа гаргасан чинь 2024 онд хэрэг болох байх даа!!@