ЭРҮҮЛ МЭНД

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын аян өрнөж байна

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.Чинбат арваннэгдүгээр сарын 27-ны өдөр  БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тун удалгүй хос хоёрын бие тэнхэрч, сайжирсан тухайгаа дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн юм.

Гэвч, хүнд өвчинтэйгөө тэмцэж буй хосын хувьд хүндхэн байдалд орж, эмчилгээ нь санхүүгийн хүнд байдлаас болж таслалдаад байна. Иймд тэдэнд туслах аяныг   "Бөртэ”, "Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачлан эхлүүллээ. 

П.Ганпүрэв хэлэхдээ "Сарнайгийн ээжээс ирсэн мессежний дагуу ярьлаа. Мэдээж олны дунд оройлон тэмцэж, хийж бүтээж явсан залуу нас эмнэлэгийн орон дээрээс та бидний дунд эргэн орж ирэхэд наандаж 3 жилийн хугацаа байгаа. Чинбаагүйгээр рок попын салбар уйтгартай, түүнгүйгээр ардын хөгжмийн салбар гунигтай, Чинбаагүйгээрээ Монголын урлагийн ертөнц уйтай. Түүний эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэллээ. Хэрэв долоо хоног тасрах аваас бид Чинбаа андаасаа ч хагацаж магадгүй эрсдэлтэй байдалд ороод байна. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгааг бидний амьдрал мэднээ. Би өөрийн эрхгүй энэ бүхнийг та бүхэндээ бичиж байна. Хандивын тоглолт хийгээд ч бархааргүй бага хугацаанд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардалыг төлөхөд Чинбаадаа туслах хэрэгтэй байна” гэжээ.

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) хаягаар нь холбогдож болно.

Хаан банк 5212071351

Цогтбаяр Сарнай

Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болно.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button