Герман Холокостоос амьд үлдсэн 113 мянган Еврей хүнд 236 ам.доллар өгнө

Германы засгийн газар Холокосоос амьд үлдсэн еврейчүүдэд нэг удаа 236 ам.долларын мөнгөн тусламж өгөх болсон байна. Энэ нь аравдугаар сарын 7-нд Хамасын үйлдсэн халдлагад өртсөн еврейчүүдэд тусална гэж тус улсын Сангийн яам мэдэгджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Герман еврейчүүдийг үй олноор нь хөнөөж, геноцид үйлдсэн. Тэр геноцидийг Холокост гэж нэрлэдэг.
Берлин Израилд амьдарч буй Холокостоос амьд үлдсэнд 113 мянган хүнд санхүүгийн тусламж үзүүлэхээр 27 сая ам.доллар төсөвлөсөн байна. Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын халдлагын улмаас 1,200 гаруй Израил иргэн амь үрэгдсэн.
Үүний дараа Израил тус бүлэгт дайн зарлан Газын зурваст цэргээ оруулсан юм. Тус дайны улмаас 33 мянга гаруй Палестин хүн амь үрэгдсэн.
Германы Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Холокостоос амьд үлдсэн олон хүн Хамас бүлгийн дайралтын улмаас орон гэр, халамжийн системийн доголдол гэх мэт байдлаар хүнд байдалд орсон. Энэхүү санхүүжилт нь Холокостоос амьд үлдсэн хүмүүст туслах зорилготой” хэмээжээ.
Тусламжийн мөнгийг Израилын засгийн газрын Холокостоос амьд үлдсэн хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагатай хамтран тарааж байгаа гэж Германы сангийн яам мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
germanii zasag bolj bn, izrailiig iluu tetgeh ni zuv.
Тэр үед дөнгөж 20 настай байсан хүмүүс одоо 100 настай болсон байх ёстой мөн тэр үед буюу 1945 онд нэг настай хүрч байсан нялхас аврагдаж одоо амьд баышаа гэвэл тэд нар 80 нас хүрчээ тэгэхээр энэ 113000 амьд үлдэгсэд тэр үед хүүхдүүд л байждээ