Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил дэлхийн хамгийн том хэвлэлүүдийн нэгийг хориглох боллоо

Израилын засгийн газар дэлхийн хамгийн том хэвлэлүүдийн нэг болох “Al Jazeera” агентлагийг улсдаа хориглох шийдвэр гаргажээ.

“Al Jazeera” агентлагийн Англи хэл дээр мэдээлдэг суваг л гэхэд дэлхийн 100 гаруй улсын 220 сая гаруй өрхөд нэвтрүүлгээ цацдаг байна. Тус агентлагийн төв оффис нь Катарын нийслэл Доха хотод байрладаг юм.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Миний тэргүүлж буй засгийн газар санал нэгтэйгээр өдөөн хатгагч Al Jazeera сувгийг Израилд хаах шийдвэр гаргалаа” хэмээсэн байна.

Нетаньяхугийн Арабын улсуудад мэдэгдэл хийдэг хэвлэлийн төлөөлөгч Офир Гэндельман энэхүү шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлнэ хэмээжээ.

Гэндельман “Х” дээр мэдэгдэл хийхдээ “Тус сувгийн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийг хурааж, сурвалжлагчдыг нь ажиллахыг хориглон, шилэн кабель болон хиймэл дагуулын телевизийн компаниудын жагсаалтаас хасаж, “Al Jazeera”-гийн вэбсайтыг Израилын интернэтэд хаах болно” гэсэн юм.

Мөн Нетаньяху “Al Jazeera-ийн сэтгүүлчид Израилын аюулгүй байдалд хохирол учруулж, Израилын Батлан хамгаалах хүчний цэргүүдийн эсрэг турхирсан. Хамас бүлэглэлийн цагаан хоолойг эх орноосоо хөөх цаг болжээ” хэмээсэн байна.

Харин “Al Jazeera” агентлаг Израилын засгийн газрын шийдвэр нь мэдээлэл авах ёстой хүний эрхийг зөрчиж буй явдал гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button