"Үерийн эрсдэлээс холдуулж, шилжүүлсэн айлуудын зарим нь нүүсэн байна"

Улаанбаатар хотод урт хугацаанд бороо орж, зарим хэсэгт үерийн нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгсөн.
Энэ үеэр, одоогийн байдлаа үерийн далангийн ойролцоо 1917 айл амьдарч байгааг онцоллоо. Тэдний 300 орчим нь зөвшөөрөлгүй бууж, суурьшсан аж. НОК-оос одоогтийн байдлаар ийм төрлийн айлуудад давхардсан тоогоор 3000 гаруй мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж.
Түүнчлэн, ноднингийн үерээр айлуудыг эрсдэлээс сэргийлж, нүүлгэн шилжүүлсэн.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21-р хорооны 20 айлд шинээр гэр олгож, Морингийн даваа руу шилжүүлэхдээ ус болон цахилгаан хангамжийг татаж өгчээ. Өнөөдрийн байдлаар тэнд дөрөв нь л амьдарч байгаа аж. Ихэнх нь цоожтой бол зарим нь гэрээ нүүлгэсэн байгааг НОК-оос онцолж, "Иргэд ийм асуудалд тун хайхрамжгүй хандаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.