ДЭЛХИЙ

Усны хомсдол үүсэх эрсдэлтэй орнуудыг нэрлэжээ

17 улсын 1.8 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын дөрөвний нэг нь усны дутагдалтай тулгарах эрсдэл ойртож байна. Эдгээр улсын дотроос 12 нь Ойрх Дорнод, Хойд Африкийн орнууд буйг Вашингтонд төвтэй Усны нөөцийн хүрээлэнгээс гаргасан Aquaducs хэмээх усны эрсдэлийн газрын зурагт харуулжээ. Азиас Энэтхэг Пакистан хоёр багтжээ. Ойрх Дорнод болон Хойд Африкийн халуун бүсэд усны хангамж муудаж, эрэлт нэмэгдэж буйгаас хямрал үүсч болзошгүйг тус хүрээлэн анхааруулжээ. Тухайлбал, хамгийн өндөр эрсдэлтэй Катар улс далайн усыг давснаас ангижруулах замаар гарган авсан усаар хүн ам, үйлдвэрлэлийн хэрэглээний ихэнх хэсгийг хангаж байгааг тайланд тэмдэглэжээ. Энэтхэгийн 7.1 сая хүн амтай Ченнай хотын цэвэр усны сангууд хатсан байна. Үүний улмаас эсэргүүцэл, хүчирхийлэл гарсны дээр бизнес тасалдаж, технологийн зарим компани ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг хүртэл зөвшөөрсөн гэнэ. Монгол улсын хувьд 55-д буюу дундаас дээш эрсдэлтэй зэрэглэлд багтжээ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Effects Of Long Term Amoxicillin 20mg Levitra [url=http://cialusa.com]buy generic cialis[/url] Avis Site Achat Cialis

Холбоотой мэдээ

Back to top button