Б.Пунсалдулам 38 оноогоор түрүүлж, Даяар Дуурсах Мэргэн цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 868 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож түрүүлэн, Даяар Дуурсах Мэргэн цол хүртлээ.
Тэрбээр, "Сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил горьдлого тээн хүлээж байсан. Надад хоёр багш бий. Нэг сум борооны улмаас тусаагүй. Алтан шар зурхай хишгээ хайрлалаа. н.Ууганзаяа багш минь Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байна. Хөвсгөл аймгийн харьяат Жалбаа багш минь бий. Энэ хоёр багшийнхаа ачаар өдий зэрэгтээ хүрлээ, надаар маш их бахархаж байгаа байх. Та нартаа хайртай шүү гэж хэлье. Дөрвөн өдөр сунаж харвасан учир, цаг агаар харваачдын нэлээн сорилоо. Өчигдрийн бороо харваачдыг оноог салгаж өгөх шиг болсон. Тэнгэр бурхан нэлээн тэтгэх шиг боллоо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан 38 оносон амжилтыг үзүүлж байгаа нь энэ ажээ.
Зураглаач: Б.Мягмарбаяр
Сэтгүүлч: Ц.Наранцацрал
Н.Алтансүх 38 оноогоор түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа мэдээллийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.