Нийгэм мэдээ

ХААИС, Яармаг, Багшийн дээд орчимд хамгийн их түгжирч байна

Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн жил өнөөдөр /2024.09.02/ эхэлж байна. Үүнтэй холбогдуулан, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

Тэгвэл, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөө өглөөний түгжрэл, авто замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Үүгээр 07.30 цагийн байдлаар ХААИС-иас 120 мянгат руу чиглэсэн зам хамгийн ачаалал ихтэй байна. Мөн Яармаг, 32-ын тойргийн уулзвар, Баянбүрд, Багшийн дээд орчмын зам ачаалал авч, хөдөлгөөн удааширчээ.

Түүнчлэн Дэнжийн мянгаас урагш чиглэх, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөөг чиглэх, Нэгдүгээр хорооллоос баруун чиглэх замууд тус тус ачаалал авч эхлээд байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ид хөдөлгөөн ихэсдэг үеэр Бордьюр солих шахаа хийгээд улам дордуулж бна. Энэ завчааны бизнесээ ядаж хойшлуулж болдоггүй юм уу,

Зочин
Зочин

Содонгоос гэмтэл хүрэх 3,9 км замаа хурдан дуусга 3жил боллоо дуусах сурагч алга хотын даргаа 4хүрэхгүй км замыг 5. 10 жил барих гээ юу дарханы зам шиг

Irgen
Irgen

Mgld ajil hiih nertei ene luiwaraa odo bolih heregtei shde idej uuh mungu ugaah l yum hiihdee sn shde mgl tur neeree tamine

Зочин
Зочин

Яармаг аа зайлуулах гүүр хийгээч

Холбоотой мэдээ

Back to top button