Израил Ираны дээд удирдагчийг хөнөөхөөр төлөвлөснийг Трамп хоригложээ

Израил Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөхөөр төлөвлөж байснаа АНУ-д танилцуулсныг Ерөнхийлөгч Доналд Трамп хориглосон гэж Америкийн албан тушаалтан хэлжээ. Өнгөрсөн долоо хоногоос хойш Израил, Иран хоёр гал солилцох болсон. Израил энэ хугацаанд Хамэнэйг хөнөөх найдвартай төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан гэж тэр эх сурвалж хэлсэн байна.
Төлөвлөгөөний талаар мэдээлэл авсныхаа дараа Цагаан ордон Израилын талд мэдэгдэхдээ Трамп ийм алхам хийхийг маш тодорхой эсэргүүцэж байгаа гэжээ. Трампын захиргаа хоёр улсын мөргөлдөөн цар хүрээгээ тэлж, Ойрх дорнод илүү тогтворгүй болохоос сэргийлэх сонирхолтой.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө Цагаан ордон тус төлөвлөгөөг няцаасан талаар шууд яриагүй юм. Тэр “Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийх болно гэдгээ та нар хэлж чадна. Бид хийх шаардлагатай зүйлсийг хийнэ. АНУ эх оронд нь юу сайн болохыг мэднэ гэж би бодож байна” гэжээ. Харин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч Омер Достри Хамэнэйг хөнөөх төлөвлөгөө хуурамч гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##�ч өвгөн
Германы хорих лагерьт хэвтэж бхдаа яааг таарсан жүүдүүд
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!