Трамп Ираныг болзолгүйгээр бууж өгөхийг уриалжээ

Иран, Израил хоёрын мөргөлдөөн зургаа дахь өдөртөө орж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.06.17/ Ираныг ямар нэгэн болзолгүйгээр бууж өгөхийг уриалсан байна. Өнөө өглөө Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Иран хоёр пуужин харвасан гэжээ. Израилын нийслэл Тел-Авивт дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Ираны нийслэл Техраны 18-р дүүрэгт оршин суудаг хүмүүсийг нэн яаралтай нүүн суурьшихыг Израилын зэвсэгт хүчин анхааруулжээ. Тус дүүрэгт стратегийн өндөр ач холбогдол бүхий зэвсэгт хүчний дэд бүтцүүд байдаг аж. Ираны хэвлэлүүд мэдээлснээр Техран болон түүнээс баруун зүгт оршдог Караж хотод дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Трамп өчигдөр өөрийн сошиал хуудас дээрээ АНУ-ын тэвчээр барагдаж байна гэж бичжээ. Тэр Ираны дээд удирдагчийг Аяатолла Али Хамэнэйг хөнөөх бодол одоогоор байхгүй гэсэн юм. Трамп “Дээд удирдагч гэгддэг тэр хүн нь хаана нуугдаж байгааг бид сайн мэднэ. Бид түүнийг хөнөөхгүй, одоохондоо. Гэхдээ бидний тэвчээр барагдаж байна” гэсэн юм. Үүний дараа тэр “Болзолгүйгээр бууж өг” гэж өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүүдүүд бууж өг
�##�ь нь ч бууж өгдөггүй улсууд байх тийм болоод байнга л тэр бүсэд иран ирак израил п�##�естин өөр юу ч билээ хоорондоо байнга байлдаж байдаг ёстой чөтгөр шүглэсэн газар.