Нийгэм мэдээ

Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна

УДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг "Монгол Улсын хэмжээнд цорын ганц театр болох УДБЭТ-ын ирээдүйг өнөөдөр ярих гэж байна. Бид дэлхийн сонгодог урлаг хаашаа чиглэж байгааг анхаарч, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай тулгарсан.

Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн зүйл огт байхгүй.  285 уран бүтээлчид бүгдээрээ энэ бүтцэд багтсан юм. Дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Тиймээс шинэ бүтцээр дуурийн продюсерын орон тоог гаргасан. Балетын продюсер, хөгжмийн хүрээлэнгийн пропюсерын орон тоог ч гаргасан.

Өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан хүн өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол дүр болчихсон явж байна. Долоодугаар сарын 01-нээс 10-дугаар сарын 01 хүртэл театр хоосон байдаг. Ийм үед “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж урсгал зардал, засварын санхүүгээ олох гэж л байгаа. 

Би маш олон хүнд уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан. Олон улсад ч тавьсан. Олон улсаас уран сайхны удирдаач олддоггүй. Сонгон шалгаруулалт хийгээд Г.Ганцэцэг удирдаачийг давах хүн байгаагүй. Тэр хүн найрал, гоцлол дуучдын багш нь. Тийм учраас маш сайн ойлголцоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Гоцлол дуучдаа та нар тайзныхантай битгий барьц аа. Гадуур гараад хэдэн төгрөгөөр дуулж, ямар орлого олж байгаа нь нууц биш шүү дээ.

Театр маань 75 жил болж байхад их засварт нэг ч ороогүй. Бид нар урагш алхах уу, эсвэл байрандаа хий алхсаар байх уу?

Сүүлийн 4-5 сарын судалгаанаас харахад Балетын орлого 87 хувь, Дуурийн орлого 13 хувийг бүрдүүлж байна. Дуурийнхан дуурийнхаа хөгжлийн төлөө ажиллах, анхаарах цаг болжээ. Өчигдөр хэвлэлийн хурал хийж, санаа бодлоо хэлсэн нь зөв гэж харж байна. Гэхдээ ажлаасаа халагдсан хүн өчигдөр хэвлэлийн бага хурал дээр гол дүрд тоглож байна лээ. Тэр хүн “хүүхэд харах хүнгүй” гээд өргөдлөө өгөөд урлагийнхаа төлөө яваагүй. Өргөдөл нь байгаа шүү дээ. Ийм аж ахуйн асуудалтай холбогдоно гэж үнэхээр бодсонгүй. Бидэнд хийх ажил асар их байна.

Яг үнэнийг хэлэхэд би зарим хүнээс ичиж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гоцлол дуучид битгий хөгжимчид, тайзны ажилтантайгаа барьц. Та нар гараад нэг дуулахад хэдэн төгрөг авч байгаа бол. Энэ нууц биш байх. Хамгийн боломжтой уран бүтээлчид байтал ийм юм ярьж байна гэхэд харамсалтай байсан. Тэгвэл дараагийн уран сайхны удирдаач хэн байх вэ, шийдлүүдээ гаргаж ир. Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна. Энэ чинь өөрөө өрсөлдөөний талбар шүү" хэмээсэн юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
7 сар 8, 2025 14:46

Z##laa

Зочин
Зочин
7 сар 8, 2025 14:55

зөв л юм хэлсэн байна энэ з�##�уу

Хаш
Хаш
7 сар 8, 2025 14:58

Дуучин Уянга дандаа л хэл ам тат�##�ж явах юм...

Зочин
Зочин
7 сар 8, 2025 15:31
Reply to  Хаш

Үнэн Уянга гэж б�##�иар юм

Зочин
Зочин
7 сар 8, 2025 15:22

Зөв л хэлсэн б.на

иргэн
иргэн
7 сар 8, 2025 15:26

зөв шүү хэдэн б�##�ай хуучиран боловсролгүй мангруудыг х�##�аад шинэ з�##�у үеэ ав хамгийн хоцрогдсон хүмүүс бол дуурийн дуучид агйгүй хүмүүс нь дэлхийд нэрээ гаргаж явна бүгдийг нь х�##�

Зочин
Зочин
7 сар 8, 2025 15:26

УЯНГА гуай юм болгон дээр дон дон гээд.
Наад ДАРГЫН СУУДАЛД ЧИНЬ САНААРХААД БАЙГААН БИШ ҮҮ.
ДАВХАРАА ХИЙХ МӨНГӨ ОЛСОН Л БНА.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 15:32
Reply to  Зочин

Уянга ич. Байдаг л нэг дуучин ш вээ

Зочин
Зочин
7 сар 8, 2025 15:43

Овоо босгоогүй бол шаазгай сууна гэж байхгүй. Асууд�##�тай, эрх ашгийн зөрчилтөй л нөхөр байна. Хамт олон нь идсэн уусныг нь баримттай л ярьж байна лээ.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 17:01

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

иргэн
иргэн
7 сар 8, 2025 17:09

олон жил гадаадад басйан хүн төрийн мөнгөөр яах ч юм билээ хамгийн гол нь хоцрогдсон тёатрыг дэлхийн түвшид гаргах цаг болсо н шүү одоо хэрэггүй хов жив гаргагч нарыг хөөх хэрэгтэй жил бүр нь наадам ойртохоор л б�##�айрна уянга авгай �######�аач дээ

Dorj
Dorj
7 сар 8, 2025 17:31

ene gomo samarna da smarna

зочмн
зочмн
7 сар 8, 2025 20:49

үнэхээр засьар хиймээр болсон юм шигээ байр нь, энэ их мундаг б�##�етчин бсан даа

Холбоотой мэдээ

Back to top button