Нийгэм мэдээ

Д.Бямбацогт: Уран бүтээлчид шагнал хэзээ ч оройтдоггүй гэж багш нар хэлдэг байсан. Үнэн байж

Өнөөдөр Салхи Дамбий дүрээрээ олноо танигдсан Д.Бямбацогт МУГЖ цол хүртлээ.

Тэрбээр "Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй" гэж Ерөнхийлөгч хэлсэн. Би хичээнэ ээ.

Өчигдөр 11.00 цагийн үед нэг хүн ярьж шагнал өгөх гэж байгаа тухай хэлэхэд итгээгүй. Дараа нь Ерөнхийлөгчийн тамгын газраас ярихад нь үнэмшсэн дээ.

Шагнал авсныхаа дараа багш нарыгаа л боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Лхасүрэн гэх агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавиа хэрхэн явааг тэнгэрээс харж байгаа болов уу. Хүмүүс намайг их удаж шагналаа авлаа гэж ярьж байна лээ. Оюутан байхад багш нар маань "уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй" гэж хэлдэг байсан юм. Багш нарын минь хэлсэн нь үнэн байна. Намайг энэ эрхэм дээд шагнал хүртээсэй гэж ард түмэн хүсэж байсныг сүүлийн өдрүүдэд харлаа.

Тэнгэрт байгаа ээж, аав хоёр минь "Миний хүү олонтойгоо яваарай" гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 8, 2025 15:59

БОЛЖ ДЭЭ. ГАВЬЯАТ АВАХ Л ЖҮЖИГЧИН.

Холбоотой мэдээ

Back to top button