Гадаад мэдээДЭЛХИЙ

Анхны Birkin цүнх 10 сая ам.доллароор зарагдаж рекорд тогтоолоо

Жүжигчин Жэйн Биркинд зориулж урласан, 20-р зууны шилдэг загваруудын нэг болсон анхны Birkin цүнх пүрэв гарагт /2025.07.10/ Парис хотноо дуудлага худалдаагаар зарагдсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулсан “Sotheby’s” компани мэдэгдэл хийхдээ цүнх 8.6 сая еврогоор (10.04 сая ам.доллар) зарагдсан гэжээ.

1984 онд Франц, Британи гаралтай жүжигчин Жэйн Биркин “Hermes” компанийн гүйцэтгэх захирал Жан-Луи Дюмагийн хажууд сууж, залуу ээжийн хувьд загварлаг хэр нь ажил хэрэгч цүнх хэрэгтэй байна гэж хэлснээр тус цүнхийг бүтээж байсан гэгддэг. Дюма түүний хажууд сууж байх үедээ шууд загварыг гаргаж, хүүхдийн угж хийх зайтай гар цүнх зурсан юм.

“Hermes” компани Биркинд зориулж нэг ширхгийг хийж, дараа нь олон нийтэд зориулж арай жижиг хэмжээтэй хувилбаруудыг үйлдвэрлэн зарж эхэлсэн байна. Энэхүү загвар хит болж, “Hermes” брэндийн өсөлтөд түлхэц болж өгсөн. Жирийн Birkin цүнх 10 мянга гаруй ам.доллароор зарагддаг. Анхны Birkin цүнх 10 сая ам.доллароор зарагдсан нь загварын бараа бүтээгдэхүүний түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээгдэхүүн болов.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button