Израилын пуужин Газын зурваст ус авах гэж байсан хүүхдүүдийг оножээ

Ням гарагт /2025.07.13/ Израил Газын зурвас руу харвасан пуужин ус авахаар цугласан байсан хүмүүсийг оножээ. Үүний улмаас найман хүн амь үрэгдэж, арав гаруй хүн бэртсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байсан гэж орон нутгийн албан тушаалтнууд мэдэгдсэн юм.
Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ тэрхүү пуужинг Исламын Жихад бүлгийн гишүүд байсан газарт цохилт өгөх зорилготой харвасан гэжээ. Гэхдээ эвдрэлийн улмаас зорилтот газраас хэдэн арван метрийн зайд унасан хэмээсэн юм. Тус зэвсэгт хүчин “Ямар ч хамааралгүй энгийн иргэдэд хохирол учруулсанд Израилын зэвсэгт хүчин харамсаж байна” хэмээж, уг явдлыг шалгаж байгаа гэжээ.
Сүүлийн долоо хоногт Газын зурваст усны хомсдол эрс дордсон. Учир нь түлшний хомсдол үүссэний улмаас усыг давсгүйжүүлж, цэвэршүүлэх байгууламжууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Үүний улмаас хүмүүс хуванцар саванд ус авч байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.