Украинд байхдаа ОХУ-ын талд ажилласан Америк иргэнд Путин паспорт олголоо

Украинд байхдаа ОХУ-ын талд ажилласан АНУ-ын иргэн Даниел Мартиндэйлд ОХУ паспорт олгосон байна. ОХУ-ын төрийн өмчит телевиз хослолтой Мартиндэйл бичиг баримтаа хүлээн авч буй бичлэгийг мягмар гарагт /2025.07.15/ цацжээ. Түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар иргэншил олгосон юм.
Тэрбээр паспортоо урдаа барьж “Би, Даниел Ричард Мартиндэйл сайн дураараа, ухамсартайгаар ОХУ-ын иргэншлийг хүлээн авч, Үндсэн хуулийг дагаж мөрдөхөө тангараглаж байна” гэж хэлсэн юм. Үүний дараа тэр телевизүүдэд яриа өгөхдөө “ОХУ нь дан ганц миний гэр бус миний гэр бүл гэж би итгэдэг. Одоо зөвхөн миний зүрх сэтгэлд бус хууль ёсны дагуу Орос улс миний гэр боллоо” хэмээсэн байна.
Өөрийгөө Христийн шашны номлогч гэдэг Мартиндэйл Украины дайны үеэр ОХУ-ыг дэмжиж ажилласан гадаад иргэдийн нэг юм. Кремль Украин цэргүүдийг онилоход тэр тусалж ажиллаж байжээ. Түүнийг ОХУ-ын тусгай хүчин Украины зүүн бүсээс Орос руу хил давуулж байсан аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха
КГБ нь л ажиллаж бна ш дээ !
тэнэг Америк! Орост тагнуул хийх.санаатай байх!
Хэн ч мэдэхгүй!?