Нийгмийн

“ДТҮ ХХК 2025 оны хагас жилд үйл ажиллагааныхаа гол үзүүлэлтүүдийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК- үйл ажиллагааны өнөөгийн байдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, 1.0 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ганболовсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК янз бүрийн бэрхшээл туулж ирснийг бид бүхэн мэдэж байгаа. Гэвч тус үйлдвэрийн ажил Б.Чагнаадорж захирлыг ирснээс хойш сайн ажиллаж эрчимжиж байгаад таатай байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, Канад маягийн загвар менежментийг хэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор явдаг зарчим руу шилжиж ажиллана. Анхнаасаа зарчмаа тохироод ажлаад явчихад болох байх” гэсэн юм. 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилд энэхүү гарч буй үр дүн нь өмнөх оны хоёрдугаар хагас жилээс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэснээс шууд хамааралтай” гэв. 

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд татварын дараах үзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж бизнес төлөвлөгөөний зорилтот түвшингийн голлох үзүүлэлтүүдийг бүрэн хангажээ.

Ингэснээр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр 2024 оны 12 дугаар сард 13.6 тэрбум төгрөг, 2025 оны 02 дугаар сард 25.9 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж, баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн хувьд толгой компанитай байгуулсан менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу уг үйлчилгээний төлбөрт 5.8 тэрбум төгрөгийг толгой компанид төвлөрүүлсэн байна. Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулагч  нартай хамтран ажиллаж, 2028 он гэхэд үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button