Орон нутаг
Даланзадгад суманд зочид буудлын дээвэр шатаж байсныг унтраажээ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Далан баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.